Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-12

ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДИЙН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХЭЗЭЭ ЭХЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

    Засгийн Газраас баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-6 насны хүүхэд, зайлшгүй тохиолдолд 7-12 насны хүүхдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр үйлчлэх шүдний эмнэлгүүдийг Эрүүл Мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулснаа зарласан. Шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдийн нэрс тодорхой болсон өдрөөс уг үйлчилгээг хэзээ, хэрхэн авахыг асууж сураглах эцэг эхчүүд их байлаа. Тиймээс бид энэ талаар Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын Тэргүүн Ц.Дэмидвандан эмчээс утсаар тодрууллаа.

   Тэрбээр хэлэхдээ “Манай эмч нар яамнаас ирсэн журамтай өчигдрөөс л танилцаж байна. Бидэнд ч бас тодорхой ойлголт байхгүй байна. Манай Дарханы 11 эмнэлэг тэнцлээ гэх хариу ирсэн. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын талаар, гэрээний талаар, үйлчлэх журам, төлбөрийн талаар тодруулах юм их байна. Тэгж байж гэрээ хийж, үзлэг эмчилгээг хийж эхлэх үү, аль эсвэл түр хойшлуулах уу гэдэг тодорхой болох байх. Эмнэлгийн захирлууд бид уулзаад, ярилцаад л сууж байна. Нэг хүүхдэд 60.000 төгрөг хүртэл үйлчилгээ үзүүлнэ гэсэн бий. Энэ нь яг юуны төлбөр, ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг тодорхойгүй байна. Гэрээ хийгдээд эхлэхээр тодорхой болох болов уу. Мөн манай улсад 2-12 насны хүүхдүүдийн дунд, нэг хүүхдэд оногдох шүдний цоорол 5-6 байна гэсэн судалгаа бий. Дундаж тоо нь ийм байхад яамнаас бүрэн эрүүлжүүлнэ гэсэн нь их эргэлзээтэй байгаа юм. Сүүлийн хэдэн өдөр энэ талаар асуусан үйлчлүүлэгчид маш их байлаа. Байнга утсандаа хариу өгөх хэцүү, эмчилгээ үйлчилгээгээ ч гүйцэд явуулж чадахгүй байдалд хүрч байгаа учир эцэг эхчүүдээсээ бүх зүйл тодорхой болтол түр хүлээж байна уу гэж хүсье” гэлээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR MAXWELL (197.211.58.125)
    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай бөгөөд бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.Япон Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Батболд (182.160.38.125)
    Тийм байхаа. Хүлээж байядаа. Баярлалаа MYDARKHAN.MN Ажлын өндөр амжилт хүсэе
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
619   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan