Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-15

Ирэх 11 дүгээр сар хүртэл Улаанбаатар-Дархан хооронд түр замаар зорчино

 

 УБ-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил энэ сарын 25-аас эхэлж 11 дүгээр сард дуусахаар болсон. Энэ хугацаанд тус замын зорчих хөдөлгөөнийг түр хааж зарим зохицуулалтыг хийхээр болжээ.

    Тус зам нь өдөртөө 6000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог, хөдөлгөөн урсгал ихтэй. Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сумдын зорчигчид одоо байгаа замын хажуугаар гаргах түр замаар зорчих бол хойд бүсийн Хөвсгөл, Булган аймгийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилан, Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар уруу нэвтрүүлэхээр зохицуулж байгаа ажээ. Мөн том оврын автобус, том даацын машинуудыг гал тэргэнд шилжүүлж ачуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд хот хоорндын тээврийн хэрэгсэл зорчигчдод үйлчлэх  үнээ өөрчлөхгүй, мөн цагийн хуваариа хөдөлгөхгүй юм байна.

    Дархан –УБ чиглэлийн 204 км замын хоёр эгнээг Азийн Хөгжлийн банкны 80 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчилж, харин шинээр барих хоёр эгнээ замын хөрөнгө оруулалтыг Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэхээр болжээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • lhagwajargal (66.181.177.13)
    ene bgaa zamaaraa ywuulaad nuguu ursaglaa tawij bj boldgvi yumuu 1 asuudlaa shideh bolhoor dandaa haana hyzgaarlana gj bhin oros hytad ygaad haahgvi zamaa tawij bolood bdin
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Zzzz (66.181.161.67)
    4 egnee baigaad chanargui zam barij bhaar. Zuzaan chanartai urgun zam bhad irged bidend hereggui
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zzzz (66.181.161.67)
    4 egnee hereg bn uu. Zamiin uulzvar, davaa guveeg 4 egnee bolgood busad hesegt n urgun 2 egnee baihan bolohguil yum bh daa. Zergeldee OHU~iin ulan udiin zamiig har.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Иргэн (203.91.115.44)
    Одоо элдвийг бодож уурлаж бухимдаад яах вэ, хүмүүс ээ! Бушуухан дуусаасай гэж залбираад л явж байя. Олон жил ярьсныг бодвол, ийм зоригтой эхэлсэн ажлыг өөлөөд яах вэ.
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Энхтүвшин (66.181.161.24)
    нэгэнт 4 эгнээ болгож бга бол одоо бга замаа хаахгүйгээр зэрэгцээ 2 эгнээг шинээр барьж болохгүй юу дараа нь шинэ замаараа явуулаад хуучин замаа шинэчлэж болдоггүй л юм байхдай
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
    • Muugii(64.119.18.48)
      Ug ni tiim l jurmaar zasdiin bn lee sh d buun buhimdal uusgene tsag hugatsaandaa duusahgui ovoo l ym bolno doo songuuli duhsun bolohoor neree bodood neg ym duusah l bh standartad niitssen chanartai l bariasai gej zalbirahaas
      2019 оны 04 сарын 15
  • Зочин (59.153.87.172)
    Ашдаа юудаа холбогдох мэргэжлийн байгууллага бүх шатанд нь байнгын хяналт тавихгүй бол станларт зөрчиж нимгэн, нарийн, чанарын шаардлага хангадаггүй шүү !!! Сайдаа
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • heregelgch (203.91.115.38)
    uulz zow shvv dundasn itchgvil bol
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
3428   8
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг