Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-17

“Залуучууд” театрын уран бүтээл “Ромео Жульета” музыкль УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр тоглоно

 

   Өнөөдөр Дархан хотын “Залуучууд” театрын уран бүтээлчид Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа “Ромео Жульетта” Дэлхийн сонгодог уянгын зохиолыг музыкль хэлбэрээр анх удаа тавих гэж байна.  

   “Залуучууд” театрын хамт олон нийт 90 гаруй хүний баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, тус дэлхийн сонгодог зохиолыг музыкль хэлбэрээр анх удаа тайзнаа тавьж, орон нутагтаа нийт найман удаа тоглосон. Театрын дарга А.Болорсүх ETV телевизийн зочны хөтөлбөрт оролцохдоо “Тус музыкль уран бүтээлийн тайзны зохиолыг МУГЖ Б.Түвшинтөгс “Залуучууд” театрын даргаар ажиллаж байхдаа бичсэнийг миний бие болоод манай театрын хамт олон гүйцэлдүүлж, өөрсдийн уран бүтээлчдийн чадал чансааг сорих, мөн Монголдоо анхдагч байх зорилгыг тавьсан маань ийнхүү биелэлээ оллоо” хэмээн ярьж байв.  

  Ромео Жульетта музыклийн Ерөнхий найруулагчаар “Залуучууд” театрын Ерөнхий найруулагч МУСТА М.Цогт, продюсероор МУСТА А.Болорсүх, уран сайхны удирдаачаар МУСТА Г.Саранчимэг нар ажиллаж, гол дүр Ромеод Э.Эрхэмбаяр, Жульеттад Б.Отгонжаргал нарын залуу жүжигчид тоглосон байна. Музыкль уран бүтээл нь жүжигчнээс жижиглэлт, дуулах болон бүжиглэх ур чадваруудыг зэрэг шаарддаг онцгой төрөл юм.

Тоглолт өнөө орой  Дуурь бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа 19.00 цагт ганцхан удаа болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
564   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan