Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-04-21

ЯАГААД "ИНСТАГРАМ" ГЭЖ?

   Эмэгтэйчүүд хошуугаа цорвойлгож зургаа авахуулаад, найзууд чинь хамт хоол идэх гэж хоолны газрыг зургийн талбар болгоод байна уу? Тэгвэл тэр чинь Инстаграммынх...

Маш олон хүн, ялангуяа өсвөр үеийнхэн Фейсбүүк, Твиттерээс илүү их хошуураад байгаа энэ зүйлийн талаар дараах баримтуудыг хүргэж байна. Дэлхий дээрх идэвхтэй Инстаграм хэрэглэгчид 700 саяд хүрчээ.

Учир нь Инстаграм-д Фейсбүүк шиг хүсээгүй зүйлээ хэн нэгний шейрлэснээс болоод үзэх хэрэг гардаггүй, юу юугүй аль нэг газар өлгөгдөөд (tag) олон нийтэд цацагдчихдаггүй. Магадгүй тийм болохоор тэд Инстаграмд татагддаг байх. 

Өсвөр насныхан Инстаграмыг яагаад ашигладаг вэ? гэдэг асуултанд ХОЛБООС (42%), НӨХӨРЛӨЛ-ийн талаар үзүүлдэг (40%), ОРЧИН ҮЕИЙН (39%), БҮТЭЭЛЧ (37%), АШИГТАЙ-хэрэгтэй (32%), СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ (31%) гэж хариулжээ.

1. Инстаграм 2010 оны 10 дугаар сард бүтээгдсэн.
2. 40 тэрбум гаруй зураг Инстаграмын стори (түүх)-оор цацагдсан байна.
3. 2012 о
нд 1 тэрбум доллараар зарагдсан.
4. Өдөрт 4,2 тэрбум гаруй like (таалагдлаа) товч дарагддаг.
5. Хамгийн олон дагагчтай хэрэглэгч бол дуучин, жүжигчин Селена Гомез. Тэрээр 113 сая дагагчтай.
6. Өдөрт дунджаар 95 сая зураг ордог.
7. Зөвхөн Google PlayStore-оос гэхэд 1 тэрбум гаруй удаа татагдсан.
8. Интернет хэрэглэгчдийн 32 хувь нь Инстаграм ашигладаг.
9. Инстаграмын хэрэглэгчдийн 59%-ийг 18-29 насныхан эзэлдэг.
10. Инстаграм видео оруулж болдог болоход 24 цагийн дотор 5 сая видео орсон.
11. Оруулсан зураг, видео нэг чагт (hashtag)-тай бол 12,6%-ийн хандалт авдаг.
12. Нийт хэрэглэгчдийн 68% нь эмэгтэйчүүд.
13. 8 сая гаруй нь бизнес ангиллын хэрэглэгчид.
14. Хуурамч хаяг байх магадлалтай гэж нийт хэрэглэгчдийн 8% нь мэдүүлэгдсэн байна.
15. Нөлөө бүхий хэрэглэгчид бараа, үйлчилгээ сурталчилсныхаа төлөө 100,000 доллар хүртэлх цалин, урамшуулал авдаг.
16. Жолоочдын 14% нь замын хөдөлгөөнд оролцож байхдаа Инстаграмаа шалгадаг.
17. Инстаграм дахь постуудын 91% нь зураг.
18. Өсвөр үеийнхний 17% нь хамгийн чухал олон нийтийн сүлжээ бол инстаграм гэж хариулжээ.
19. Инстаграмд хамгийн олон удаа зургаа оруулсан хоол бол пицца. Харин хоёрдугаар байрт сүши жагсжээ.
20. Инстаграмын хамгийн олон ашиглагддаг чагт (hashtag) бол 
#love#instagood #me #cute #follow юм.

Инстаграмын хамгийн амжилттай, орлоготой таван талбар бол:

  1. Эрүүл мэнд, фитнесс
  2. Гоо сайхан
  3. Аялал
  4. Бизнес
  5. Хувцас загвар

Хүүхдүүд, дүү нараа Инстаграмд донтлоо гэхийн оронд тэдний ертөнцийн сайн сайхныг таньж мэдье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
682   0
НИЙТЭЛСЭН: Б.Батзаяа