Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-21

ЧАНАРГҮЙ ЗАМ БОЛЧИХ ВИЙ ГЭХ "АЙДАС ХҮЙДЭС"-ТЭЙ БАЙНА

Өнгөрөгч арав хоногт манай сайтад Улаанбаатар Дархан хот хоорондох автозамыг шинэчлэн барихтай холбогдуулан, түр замаар зорчих болсон талаарх мэдээ хамгийн өндөр хандалттай байлаа. Замын ажлууд чанаргүй болдгоос манайхан ер нь нэлээн хаширсан бололтой. Уншигчдын илгээсэн хөгжилтэй бөгөөд анхаарууштай сэтгэгдлүүдийг хүргэж байна. 

САЙН ДУРААРАА ХЯНАЛТ ТАВИХАД БЭЛЭН БАЙНА 

Өргөн зузааныг нь олон нийтэд ил болгочих. Явахаараа метр бариад шалгаад, зургийг нь аваад байя л даа

Ажилчид нь үнэн мэдээлэл өгөхөд л хангалттай. 

ХАРИН ЗАРИМ НЭГ НЬ "ИДНЭ" ГЭДЭГТЭЙ ЭВЛЭРЭЭД, ЯДАЖ ӨӨРИЙНХӨН ИДЭЭСЭЙ ХЭМЭЭЖ БАЙНА

Үгүй яахав, хүний нохой идэхээс өөрийн нохой ид гэдэг биз дээ. 

Хүүе, зам засагчид аа. Замын өргөнөөс нь хэн, уртаас нь хэн идэж уухаа тохирсон биз. Ид ажлын үеэр хоорондоо булаацалдаад байгаарай. 

ЕР НЬ Л МАНАЙХАН ЗАМ ЧАНАРГҮЙ БОЛЧИХ ВИЙ ГЭХЭЭС "АЙДАС ХҮЙДЭС"-ТЭЙ, ЗАЛБИРЦГААЖ БАЙНА. 

Хоосон яриа л бүү байгаасай гэж залбиръяа 

Бурхан минь, албан тушаалтнууд минь бага л идээсэй. Энэ замаар үр хүүхдүүд чинь осол авааргүй явна гэж бодоод бага идэж биднийгээ баярлуулаач! 

Ер нь бол чанаргүй болно гэдэг айдас, хүйдэстэй байна. 

ГЭСЭН Ч, АЛТАН ШАР ЗАМ МИНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (182.160.39.117)
    4 ursgaltai zam bish baixaa odoo bgaa zamaa zasaad 1 m nemex yum gej sonsiim ba
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
592   1
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг