Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-22

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРХЭН ХЭРЭГЖИВ?

Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн ЗДТГ-аас 2017 онд нийт 300 гаруй сая тѳгрѳгѳѳр 70 гаруй тѳсѳл санхүүжүүлсэн байдаг. Эдгээр төслүүдийн биелэлт болоод үр дүн ямар байгааг бид нягталж шалган /Fact checking/, цувралаар хүргэж эхэллээ.

ЦУВРАЛ-2:  “Гэр хороололдоо сайхан амьдаръяа” Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсгийн 14 дүгээр гудмыг тохижуулах төсөл. Нийт санхүүжилт 5.000.000 төгрөг. Хэрэгжүүлэгч нь “Их үйлс эелэл” ЗБН. Нөхөрлөлийн тэргүүн Д.Лхагвасүрэн гуайнх энд амьдардаг бөгөөд ийнхүү амьдрах орчноо тохижуулжээ. Тэднийх дүрс бичлэгт харагдаж байгаа 93 тоотын ногоон хашаа. Тохижилтын ажил явагдах үед хашаагаа мөн засч янзалж байсан хэмээн ойр орчмынх нь хүмүүс ярьж байлаа. “Гэр хороололдоо сайхан амьдаръяа” төсөл хэрэгжсэн тус 14 дүгээр гудамж нь ойролцоогоор 80м орчим урттай бөгөөд хоёр талыг нь дагуулан тавьсан явган хүний цементэн зам одоо ямар байдалтай байгааг та бүхэн дүрс бичлэгээс харж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
733   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan