Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-24

УЛААНБААТАР ДАРХАНЫ ЗАМЫГ ХЭСЭГЧИЛЖ ХААНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэр 2018 онд Засгийн газраас гарсан.

Ингэхдээ тусгаарлах зурвас бүхий нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй зам болгохоор шийдвэрлэсэн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Дарханы үндсэн замын хажуугаар түр зам гаргах, өндөр хүчдэлийн шугам болон шилэн кабелийг зайлуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж эхэлжээ. Мөн замын трасст орсон барилга байгууламжууд, газрыг чөлөөлөх ажил хийгдэж байгаа. Үндсэн замын ажил түр зам гаргаж дууссаны дараа эхэлнэ. Дарханы замыг бүтнээр нь хаахгүй. Хэсэгчилж хааж замын бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. 2-5 километрээр хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн байгаа.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.172)
    Хийж бга ажил харагдахгүй л бгам даа туслах зам энэ тэр...
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.54)
    Зам тавих шороогоо асгаж бэлдээгүй байж замаа хаагаад байхдаа яадын бэ. Зам тавих талаар юу ч хийгдээгүй бна лээ шдээ.
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
    • haha(202.170.70.74)
      haha
      2019 оны 04 сарын 24
1988   3
НИЙТЭЛСЭН: MyDarkhan