Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-24

ХӨВГҮҮДИЙГ ЗОДОЖ БАЙГААГ БАГШ НЬ МЭДЭЖ БАЙВ

Манай аймгийн Боловсролын салбарыг тойрсон дуулиан шуугиан дуусаагүй байхад “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн багш ангидаа хүн авчирч хүүхэд зодууллаа гэх мэдээллийг сошиал орчинд өчигдөр нэгэн ээж тавьсан байлаа.

 

Зураг дээрх хүү 11 настай, 6 дугаар ангийн сурагч. Хичээл тасалж, ангидаа сахилгагүйтсэн учир ангийнх нь хөвгүүдтэй хамт багш нь шийтгэж, шал угаалгажээ. Гэтэл нэг ангид хамт сурдаг Д-ийн аав ирж, яагаад оройтсоныг асуусан байна. Багш хөвгүүд сахилгагүйтсэн хэмээн хэлэхэд “Би эд нарын шороог нь гөвөөтхие” гэжээ. Ангийн багш арын өрөөндөө орж ажлаа үргэлжлүүлэх зуур, аав хөвгүүдийг шүүрний ишээр хэд хэдэн удаа ороолгосон ба цохих явцад шүүрний иш хугарсан талаар хөвгүүд ярьж байна. Энэ болж буй үйл явдлыг багш мэдэж, харж байсан хэдий ч зогсоох гэж оролдоогүй ажээ.

Сүүлийн үед хүүхэд хүчирхийлүүлсэн талаарх сэтгэл сэртхийм аймшигтай үйл явдлууд сонстож, хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход Монгол Улс бүх нийтээрээ анхаарал хандуулаад байгаа. Гэвч сургуулийн орчинд ил, далдаар хүүхэд хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөөр байна. Үүний нэгэн жишээ нь энэ. “Шороог нь гөвөх”, “Хөвгүүдэд даруулга хэрэгтэй” гэх зэргээр хүүхэд хүчирхийлэхийг илтээр дэмжсэн энэ мэт хандлагууд нь бяцхан зүрхэнд айдас хуруулж байна. Тэдэнд цаашид юу тохиолдох, тэдний сэтгэл зүрх хэрхэн эмтэрч, тэд ирээдүйд ямар хүн болоход энэ удаагийн “Шороог нь гөвсөн” үйл явдал хэрхэн нөлөөлөхийг хэлж мэдэхгүй нь. Ямартаа ч өнөөдөр зодуулсан хүү “Дахиж хичээлдээ явахгүй” хэмээн ээждээ хэлж, зодсон аавын хүү “Намайг гэртээ очихоор бас зодно доо” хэмээн нулимстай ярьж байна.

Энэ бүхнийг боловсролын байгууллагын ажилтан, багш хүн болох л үйл явдал мэт ажиггүй хараад өнгөрүүлсэн нь харамсалтай.     

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (103.212.116.65)
    Za zlaaa surtein ih ym bolood ene sur iig togsjil blaaa . Inglee gd amid., buren hol gartai ywjil bn
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • За багш нар шүү дээ (202.5.198.55)
    Одоо үед багш багшаа шантаажилдаг болсон цаг. Эцэг эхийг сумлаад нөгөөгийнхөө эсрэг тавьдаг хөгийн багш нар олон болсон доо.
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • Засс сүртэй пизда вэ, нэгнийх нь эцэг ирж хүүхдээ сургасан л байна. юун муухай шарлуулдаг лалрын сайт вэ захирал багш нар нь гаднаас хүн авчирч хүүхдээ зодуулжээ гэнэ үү арай хэтэрхий шаах юм аа, худал хуурмаг шар мэдээ хөөсөн сонин лалар вэ (59.153.87.173)
    Зочин
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • nasaa (66.181.178.147)
    hetruulj bolohgui tungiin taaruulj bhad yaval gej . ugaasaa suuliin ueiin huuhduud arail bolson
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • tuya (202.9.45.118)
    Oyunii ireedvihiin tom surguuliin bagsh nar xaritsaa muutai, aash awir ixtei n vnen sh dee. Xvvxdvvdiig xomorgolj buruugvi xvvxdiig xvrtel zoddog oshiglodog chimexdeg ene bvxen vnen shvv. Udirdlaguud n anxaarax l xeregtei.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочиг (202.9.44.196)
    Зодуулсан гэх хүүгийн ээж өөрөө багш хүн, аливаа зүйлийг олон нийтийн хэрэгсэлд шууд тавихаасаа өмнө яагаад багш болон сургуульд нь эхлээд хандаагүй юм бол. Сургуулийн болон багшийн нэр хүндэд халдаж буй бүдүүлэг авир байна. Ходоод хагаравч тогоондоо гэсэн үг байдаг даа. Цаг үе өөр болсон ч гэлээ бид ахмад хүнээс, багш нараасаа зэмлэл хүртэж, ганц 2 цохиуллаа гээд буруудаагүй. Багшийг өмөөрч байгаадаа биш монгол арга ухаанаар хүн бүр хандаж үзвэл. Авах гээхийн ухаанаар хандаж хандлагаа өөрчлөөсэй, хүмүүс минь.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
    • Tugsu(59.153.115.203)
      Bagsh hyn bagsh nariin ner hynded gandlaa gj yu gj bgaan be bagsh hyn uuruu yildel byree hinah estoi olon niitiin syljeend tavisan bagsh ehiin buru bish
      2019 оны 04 сарын 25
  • зүчи (202.9.45.206)
    одоо үеийн хүүхдүүд томчуудаас хаяа жавтий хүртэж байхад гэмгүй шүү дээ хэтэрүүлэхгүй байхад болно
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • зүчи (202.9.45.206)
    зочин
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.9.45.175)
    Arai dendvv yumaa bagsh nar hvvhdvvd bol hvvhdeeree bga shv de bagsh hvn dawhar setgel zvich bh estoi bagsh nart ni arga hemjee awah estoi shv
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Аав (150.129.140.116)
    Зөв зөв. Тоосоо гөвүүлхээр хөнгөрөөд л явчихна шүү дээ. Монгол хүний цусанд нь байгаа. Даруулга хэрэгтэй, юун эрх энэ тэр. Сургуульд үг дааж сурахгүй, цэрэгт хатуужил дааж сурахгүй нялзрай арьснууд л бэлдээд байгаам даа. Одоо багш нар аргаа өөрчлөөд тасалсан цагийг нь цуглуулаад сургуулиас хөдөлгө. Ээж нь өөрөө хичээлийг нь заагаад явна биз
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Эцэг эх (66.181.187.204)
    Za arai2 ene bagsh yu yriad suugaad bgaan be toosii n govdog ter ue ongorson hunii huuhded huruugaa ch hurgeh erh bhgui shu zugeer!!!
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (206.189.112.81)
    багш нар нь хүүг минь элдэвлэж хохь нь гэж байна бурмаа,удвал багш аа та нар миний адил эх хүн багш хүн яагаад зэрлэг балмад явдлыг хөхүүлэн дэмжээд байна хүүтэй минь иймэрхүү байдлаар харьцвал би өөрөөр ярьна шүү
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.44.145)
    Хүүхдүүд өөрсдийнхөө бурууг мэдэж байгаа байлгүй бидний үeд хичээл тасалж сахилгагүйтсэн бол зодуулаад аав ээждээ хэлвэл дахиад л буруутаад арга хэмжээ авагддаг байсан эцэг эх нь ч гэсэн өөрсдийнх нь бурууг хэлж өгөөч ингэж сүржигнэж байхаар ямарч хатуужил хүмүүжил алгаа одооны хүүхдүүд үгэнд орохгүй хэнэггүй хэцүү шдээ
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
    • Zochin(202.9.44.54)
      Tmes eregtri hvhdvd nyltsgar vlbeger hvnii vg daahgvi so hvhdvd bolchod bn da.
      2019 оны 04 сарын 24
  • Зочин (103.57.92.217)
    Юун сүртэй юм бэ.нэг хүүхдийн аав сургаж өгсөн л бна.
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • eej (202.9.45.114)
    yu we ene chini odoo.....xariutslaga toots....er n oyunii ireedvigiin bagsh nar aash awir ixtei..ymaan omogtoi....tom surguuliin bagsh nar. ....anxaarch vzex l xeregtei Narantuya zaxiral
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • irgen (202.9.45.114)
    arai dendvv yumaa...
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • Iiiiiiiiiiiishhhhh......... (202.9.43.151)
    ter aaviig huuliin hariutslaga huleelgeh heregtei. bas shoroog ni govoh
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • Araichdee. (66.181.161.32)
    Haramsaltai.
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Энэ үнэн бол арай дэндэж байгаа юм биш үү.Сургууль дээр нь ирж хүний хүүхдүүдийг зодож байдаг ямар ухамсаргүй аав бэ хүүхдүүдийг зодуулж байдаг багш сурган хүмүүжүүлэх багш хүн мөн үү арай дэндэж байна.
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
    • (66.181.185.148)
      За энэ ч арай хэтэрнээ хүний хүүхдийг зодож болохгүй байхаа багш ч гэсэн хаашаа юм бэ хүүхдийн сэтгэл санаа ч ямар байх вэ ёстой болохгүй арга барил байна
      2019 оны 04 сарын 24
2860   22
НИЙТЭЛСЭН: MyDarkhan