Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-03

ОХИНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАЙСААР БАЙНА

Дөрөвдүгээр сарын 14-ий өдөр Сэлэнгэ аймгийн Жаргалант сумаас 9 настай жаахан охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон талаарх мэдээлэл цацагдсан. Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа. Гэвч хэдхэн хоногийн өмнөөс “Охиныг хүчирхийлж, ууланд булжээ” гэх сэтгэл сэртхийм мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж эхэлсэн. Энэхүү мэдээллийг бид нягтлан шалгалаа.

Манай сэтгүүлч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд ажиллаа. Энд эрлийн үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд цагдаагийн байгууллага одоо ч эрлээ зогсоогоогүй, хайсаар байна. Охины талаар ямар ч сураггүй байгаа хэдий ч түүнийг олдоно гэх найдвар тасраагүй эцэг эх нь ч, сумынхан ч итгэл тээсээр. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд охиныг аль хэдийн нас барсан мэт, бүр хүчирхийллийн золиос болсон мэтээр бичиж байгаа нь тэднийг эмзэглүүлж байна. Тухайлбал www.news.mn сайт тавдугаар сарын 01-ны өдөр "Охиныг хүчирхийлж, булсан байжээ" хэмээх гарчигтай мэдээлэл нийтэлж байсан ч маргааш нь "Охиныг хүчирхийлж, цогцсыг нь булсан гэх мэдүүлгийг шалгаж байна" хэмээн өөрчилжээ. Хэдий ийнхүү сольсон ч мэдээлэл маш хурдтай тархан өөр олон сайтууд, сошиал хуудсууд, телевизүүд хүртэл ийм утга агуулга бүхий мэдээллийг түгээж эхэлсэн байна. 

 

Эрэн хайх ажиллагааны ажлын хэсгийн ахлагч тус сумын Засаг Дарга Ж.Отгондалай ийнхүү ярив.  

 “Сумын засаг захиргааныхан, ард иргэд, бүгд сэтгэл түгшин санаа тавин охиныг хайж байгаа. Одоогоор эрлийг мухарласан зүйл байхгүй. Цогцос юмуу хувцас хэрэглэлээс нь юу ч олдоогүй. Нотлогдсон батлагдсан зүйл огт байхгүй байгаа. Ийм байхад хэвлэлүүд үндэслэлгүй, зүй бус мэдээлэл цацаж байгаад маш их харамсаж байна. Хэрэв охин амьд олдвол яах юм. Ямар нэгэн байдлаар хаа нэгтээ байж байвал яах юм. Ийм тохиолдлууд байдаг шүү дээ. Таван жилийн дараа олдсон, тархиндаа гэмтэл аваад юм санахгүй болсон зэрэг тохиолдлууд байдаг. Аав ээж нь хөдөөний хүмүүс. Төдийлөн хэвлэл мэдээлэл, сошиалын талаар мэдэхгүй. Энэ бүхнийг уншаад сэтгэл нь өмөрч сууна. Манай сумынхан тэр чигээрээ ийм л байдалтай байна. Ерөөсөө энэ нийгэм тэр чигээрээ охиныг үхүүлчихлээ. Охин хүүхэд шүү дээ. Зураг хөргийг нь дэлхийгээр нэг тараагаад л. Сэтгүүлч нар, хохирогч охидын нэр төрд сэвтэй ийм асуудлыг ингэж бичиж болдог юм уу. Нэрийг нь нууцлах, зургийг нь нууцлах гэх мэт шаардлага байдаггүй юм уу. Яагаад ийм ёс зүйгүй байгаа юм. Зүгээр л өөсдийнхөө сайт, хуудасны хандалтыг өсгөх гэж ийм юм бичиж л байдаг. Гэтэл хүний асуудал, охин хүүхдийн ирээдүйтэй холбоотой шүү дээ. Бүгдээрээ нийлээд нэг хүнийг чичлээд алчихаж байгаатай адил. Сэтгэл зүйгээр нь маш том дарамтанд оруулж байна. Энэ бүхнийг яаж цайруулах юм. Туслах гээд байгаа бол эрлийн мэдээллийг түгээж өгөөч.

  Миний утас 24 цаг нээлттэй, ямар нэг сураг сонстох болов уу гээд ирсэн дуудлага бүрийг авч байгаа. Гэтэл ихэнхдээ сэтгүүлч нар. Харилцаа хандлага, асууж байгаа асуулт зэрэг нь их хүнд. Гэр орон нь ямаршуу юм, охин ямаршуу хүүхэд байсан юм гэнэ. Энэ тийм ач холбогдолтой юм уу? Ялангуяа өөрсдөө баахан “нүдчихээд” дараа нь аав ээж нь шоконд ороод эмнэлэгт хэвтчихлээ гэнэ. Энэ эрүүл хүнээс гардаг асуулт уу? Мэдээж сумын хамтарсан баг хүнээ хамгаалж, байнга эргэн тойрч, эмнэлгийн хяналтанд байлгаж байгаа. Тэгэхэд л эмнэлэгт хэвтчихсэн гэнэ гээд цуураад л. Тэрний оронд алга болсон охины өмсөж явсан хувцас, байдал төрх зэргийг хүн болгоны нүдэнд хоногштол цацах хэрэгтэй байна шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ энд тэнд хувцасных нь хэсэг байж байх ч юм билүү. Бага насны охин хүүхэдтэй холбоотой асуудлыг ийм байдлаар олон нийтэд цацаж болдог юм уу. Өөрсдөө хуулиа биелүүлэхгүй юм бол та нарын үгийг хэн сонсох юм” гэж ярилаа.

  Охинтой холбоотой мэдээллийг нэр бүхий сайт, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хэрхэн түгээснийг Жавхлант сумын Засаг дарга, ажлын хэсгийн ахлагч Ж.Отгондалай түүвэрлэн авч баримтжуулжээ. Эдгээр мэдээлэлд хохирогчийн овог нэр, зургийг тодоор хэвлэн нийтэлсэн байх агаад, мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлан шалгаагүй байна. Мөн ийм мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд доорх нэр бүхий сайтуур үл хязгаарлагдах бөгөөд ТВ4 телевиз, 24tsag.mn сайт гэх мэт олон сувгаар түгжээ. 

 

Mass.mn сайт 
Zarig.mn

Aarhal.com

 

News.zindaa.mn

 

 

 

Cэтгүүлч О.Сайханцэцэг гэх сошиал хуудас

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • aaa (66.181.161.25)
    Vnenshdee eene hudlaa medeelelvvdee anhaaral tavimaar dandaa hudal medeelel tavih ym
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
1670   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan