Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-07

"МИНЖ ПРОПЕРТИ" КОМПАНИ ПАРКИЙН ТӨСЛӨӨС ТАТГАЛЗЛАА

"Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га газарт тоглоом суурилуулж, менежмент хийхээр шалгарсан “Минж Проперти” компаний удирдлагууд өчигдөр буюу тавдугаар сарын 06-нд Хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгчээ. Харамсалтай нь энэ талаар зохион байгуулагчдын зүгээс манайд мэдэгдээгүй учир бид тодорхой мэдээлэл авч, асуулт тавих боломж олдсонгүй. Зөвхөн сэтгүүлч Л.Отгонбаатарын өөрийн фэйсбүүк хуудсаар хийсэн шууд дамжуулалтын хүрээнд мэдээллийг бэлтгэлээ.

Захирал Х.Ганболд:

Манай компани 2019 оны гуравдугаар сарын 22-нд “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн залуучуудын соёлын төвд зургаан ширхэг тоглоом суурилуулж угсрах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Суурийн ажил дуусах шатандаа явж байна. Гэвч энэ ажилтай холбогдон манай компанитай холбоотой мэдээллүүд маш ихээр цацагдаж байна. Энэ талаар дуугай байж болохгүй, хэлэхээс өөр аргагүй байдалд ороод та бүхнийг урьсан юм. Ажлын талаар товчхон тайлбарлахад зургаан тоглоом ирсэн байгаа. Эдгээрийг манай компани суурилуулж, угсрах ажил одоо явагдаж байна. Гэтэл сошиалаар явж байгаа энэ хэл ам, их мэдээнээс болоод бидэнд уг ажлыг хийх урам зориг хүсэл тэмүүлэл алга болж байна. Энэ тоглоомуудыг гэхэд биднийг оруулж ирсэн мэт ташаа мэдээлэл яваад байна. 2018 онд тендер нь болж өөр компани шалгараад, тоглоомуудыг оруулж ирээд аймгийн өмчийн хашаанд буулгачихсан байсан юм билээ. Тэрийг нь бид зөөж авчраад, өөрсдийнхөө хөрөнгөөр бүх суурийг нь хийж байгаа. Зүгээр газар дээр харахад байгаа нь биш хөдөлгөөнтэй тоглоомуудын аюулгүй ажиллагааг хангахын тулд газар доороо маш их ажил хийгддэг. Бид маш их ажил хийж байгаа. Тоглоом бидэнтэй ямар ч хамаагүй юм байгаа уг нь.

Хоёрт бид энэ паркийн төсөл дээр эдгээр тоглоомуудыг суурилуулсныхаа дараа хиймэл нуур, галзуу хулгана, усан парк зэргийг өөрсдийн хөрөнгөөр дөрвөн тэрбум төгрөгөнд хийхээр төлөвлөж байлаа. Ер нь бол бид Дарханыхаа 100.000 хүн амтай хотоос гадна, 1.3 сая хүнтэй нийслэлийн парк, урагшаа очиж 500 сая хүнтэй хотод очиж судалгаа хийж үзсэн. Гэтэл манайх шиг ийм эрс тэс уур амьсгалтай газар паркийг хийхэд дээд тал нь 3 сар буюу 100-аад хоног л ажиллах юм билээ. Тэгэхээр зөвхөн эдгээр хоногуудад ажиллах уу, бусад үед нь яах вэ, ер нь энэ менежментийг нь хэрхэн авч явах, бид цааш хэрхэн амьдрах вэ... Утгагүй байхгүй юу. Тиймээс бид хоёрдугаар ээлжинд энтертайнмент төв байгуулаад тэндээ автомат тоглоом, мини кинотеатр, боулинг, хүүхдийн гольф гээд янз бүрийн юм хийхээр төлөвлөсөн. Тэнд нь хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэхээс авахуулаад, сургалт семинар зохион байгуулах олон нийтийн төв хүртэл төлөвлөж байв. Тэгж байж, энэ аж ахуйн чинь цаашид явж амьдарч, үйл ажиллагаа нь явагдаж байх ёстой. Ийм төлөвлөгөө хийгээд, тэр байтугай энэ дээрээ авч явах менежментийн баг болоод ажиллах хүмүүсээ хүртэл сургаад эхэлчихсэн байсан. Гэтэл одоо та бүхэн мэдэж байгаа байх.

Тэгээд өнөөдөр бид та бүхэнд танилцуулах гэж байгаа гол юм маань энэ Засаг Даргад хандсан албан бичиг байна. Энийг одоо та бүхэнд уншиж танилцуулъяа.

Манай компани Дархан-Уул аймгийн Засаг Даргын 2019 оны гуравдугаар сарын 22-ы өдрийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудын цогцолборт хөдөлгөөнт тоглоом суурилуулах угсралтын ажлыг хийхээр гэрээ байгуулан ажилласан. Бид гэрээнийхээ дагуу зургаан ширхэг тоглоомыг богино хугацаанд ашиглалтанд оруулах үүднээс тус тоглоомын аюулгүй ажиллагааг хангах зураг төслийг мэргэжлийн компаниар /анх хятад зурагтай ирсэн/ өөрсдийн зардлаар хийлгэж, экспертизээр батлуулан ажилдаа орсон. Одоогоор нэг тоглоомоос бусад суурийн ажил нь хийгдсэн байгаа. Энд аймаг тоглоомоо суурилуулах мэргэжилтнүүдээр хангаж, бид суурийн угсралтанд туслах хүмүүсийг нь гарган өгч байна. Түүнээс тэр тоглоомыг нь бид мэдэхгүй.

Энэ албан бичгэндээ бид өөрийнхөө орон нутагт хүүхэд багачуудад зориулсан тоглоомууд болон чөлөөт цагаа зугаатай, зөв боловсон, аюулгүй орчинд өнгөрүүлэх орчинг бий болгохоор төлөвлөж байсан бүхнээ тоочоод, сүүлийн үед гарч буй хүүхдийн паркийн газрын асуудлыг улс төржүүлсэн мэдээллүүд нь манай компаний нэр хүнд, үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлж байна. Та бүхэн мэдэж байгаа. Манай барилгын компани орон нутгаас анх удаа үнэт цаасны зах зээл дээр бонд босгож гаргаж ирсэн. Бидний шат дараалалтай явж байгаа энэ үйл ажиллагаанд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Манай бондыг боловсруулж буй андройд компани маань хүртэл бидэнд “энэ юу болоод байна” гэх, мөн хөрөнгө оруулагч нар хүртэл сөрөг мэдээлэл авч байна. Энэ утгаар бидний гол үйл ажиллагаанд маш их доголдолтой асуудал үүсч байгаа учраас, бид гэрээнийхээ дагуу зөвхөн суурийн ажлыг хийж дуусгаад, энэ төслөөс гарахаа албан ёсоор мэдэгдэж байна.  

Би бол Дарханы унаган хүү. Бид Дарханы унаган компани. Бид өнөөдөр Дархандаа бүтээн байгуулалт хийж байгаа. Мөн Улаанбаатарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг дөрөв дэх жилдээ хийж байна. Тиймээс энэ Дарханыхаа паркийн зэлүүд хашааг өөрчлөх төсөл рүү орсон. Улсын маань хоёр дахь нийслэл шүү дээ. Гэтэл хүүхдийн тоглоом гэхээр юм алга. Энэ төслийг хэрэгжүүлж, цаашид менежментийг нь авч явахын тулд бид төрөөс ямар ч мөнгө авахгүй байгаа. Зөвхөн өөрсдөө төлөвлөсөн мөнгөөрөө босгоод, Дархандаа, хүүхэд залуучууддаа ирээдүйдээ нэг аятайхан юм хийчихье гэсэн ассан сэтгэлээр орж ирсэн. Гэвч албан байгууллага дээр маань ч хүмүүс орж ирж байна, утсаар ч янз бүрийн юм ярьж байна. Хийж бүтээж байгааг маань очиж үзээгүй мөртөө. Юмаа дутуу судалснаас болдог юмуу. Одоо тэгээд маш их харамсалтай байна. Гол нь манай компаний үндсэн үйл ажиллагаа үнэт цаасны үйл ажиллагаа маш их доголдож байгаа. Тиймээс бид энэ төслийг албан ёсоор дуусгалаа. Гэхдээ энэ зургаан тоглоомын суурийг хийж өгнө.

Ер нь бол аймгийн удирдлагууд энд 13 га газар анх төлөвлөсөн байсан юм билээ. Харин ч бид багасгаад 8.4 болгосон юм. 8.4 га талбай дээр эхний ээлжинд аймгийн авчирсан зургаан тоглоомыг суулгаж, дээрээс нь өөрсдөө үлдсэн газар дээр нь 2-3 ээлжээр төлөвлөсөн дээрх ажлуудыг хийхээр 2-3 жилийн хугацаанд 24.9 тэрбум төгрөг төлөвлөөд байсан. Үүнийгээ Дархандаа, улсын маань хоёр дахь нийслэлд нүүр бардам бядтайхан сайхан юм хийчихие гэж байлаа. Тэгээд бидний үйл ажиллагаа ийм болсон учир сууриа хийж, алба ёсоор хүлээлгэж өгөөд төслөөс албан ёсоор татгалзаж байна.   

/Х.Ганболд захирлаас нэмэлт мэдээлэл авах зорилгоор утсаар холбогдож ярилцлага хийх хүсэлтээ илэрхийлсэн боловч тэрбээр татгалзсан хариу өглөө/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • сэтгүүлч (59.153.115.79)
    Сэтгүүлчээ миний хөө хүний яриаг ингэж буулгадаггүй юмаа юмаа, бүх сул үгнүүдийг нь хасч, давтагдсан өгүүлбэрүүдийг нэгтгэж, ярианы хэллэгүүдийг бичгийн хэлбэрт оруулж сурах хэрэгтэй вайна аа эхлээд, хар материалаа нийтэлчихсэн байх юм
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • ТУЛГА (64.119.20.29)
    хэ хэ ХЭН Ч үнэмшихгүй юм ярьж байснаас,дуугүй л байсан нь дээр юмсан?хөрөнгө босгох ажилд чинь саад болохоор нь ТҮР ЗОГСОЛТ ХИЙСЭН,СОНГУУЛИЙН ЖИЛД ДАХИН 1 ОРОЛДОНО БИЗ?
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Насанбаяр (202.21.108.204)
    За энэ хүн маш их юм хийсэн байна. ТЭЗҮ нь аймгийн хурлын шийдвэрээс өмнө гарчихаж. Төсөв, зураг, тэр байтугай багаа бэлдээд сургасан гэх мэтээр бүх юмаа үгсэн тохироод бэлдчихэж. Энд эрх ашиг угаасаа явсын байнаа. Хэн нэгэн нь эхлээд 10 га газар санал болгосон байна. Тэрийг нь энэ нөхөр багасгаад 8 га гэж хэлж. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьсан байна даа. Парк нэрээр асар их том ашиг харж том байгууламж барих гэж байж.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
1422   3
НИЙТЭЛСЭН: MyDarkhan