Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-07

МОНГОЛД ТАРВАГАН ТАХЛЫН УЛМААС ХОЁР ОРОС ЖУУЛЧИН НАС БАРСАН ГЭЖ МЭДЭЭЛЛЭЭ

Монголд тарваган тахлын улмаас хоёр орос жуулчин нас барсан гэх мэдээлэл олон улсын сайтуудаар гарч эхэлжээ.

Баян-Өлгий аймаг бол манай улсын аялал жуулчлалын гол чиглэлийн нэг. Монгол улсын нэг гол үндэстэн оршин суудаг, "Бүргэдийн баяр" жил бүхэн болдог гэх мэтээр гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Тэр хэрээрээ Монгол улсын төсөвт тодорхой хувь нэмэр оруулдаг билээ. Гэтэл тус аймагтай холбоотой таагүй мэдээлэл гадаадын сайтаар гарч эхэллээ. Тиймээс бид уг мэдээллийг нягталж шалгав.

Германы "Bild" /Билд/ хэмээх томоохон сайт Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахлын улмаас ОХУ-ын хоёр жуулчин хос нас барсан гэж мэдээлсэн байна.

Тэд эх сурвалжаараа "The Siberian Times" /Сибирийн таймс/ хэмээх сайтыг нэрлэжээ.

Гэвч Сибирийн таймс дээр жуулчин нас барсан гэж бичээгүй байна. Бид Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай холбогдож дээрх мэдээллийг лавлахад, энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл. Нас барсан хоёр хүн ОХУ-ын иргэд биш, нутгийн хүмүүс гэлээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mj unen (66.181.182.87)
    Гадаадын биш Монголын иргэн байх нь хамаагүй юм уу.Гылымхан гуай.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
1196   1
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог