Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-09

ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЭХЛЭЛ, ТӨГСГӨЛИЙН ЦЭГ ДЭХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Өнөөдөр дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ, түүний холбоотнууд ялсан баярын өдөр. Энэ өдөрт зориулж манай сурвалжлагч 2015 онд Берлин хотод ажиллаж байхдаа цуглуулсан баримтуудыг хүргэж байна.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хөнөөл дагуулсан дайны эхлэл, төгсгөл хоёр нэгэн цэгт бий. Дайн эхлүүлэх стратеги, бодлогыг тухайн үеийн Германы Бундестаг (Парламентын)-ийн зарим дэвшилтэт үзэлтэй 62 гишүүн эсэргүүцсэн. Үүнийх нь төлөө тэднийг Гитлер буудан хороосон. Одоо тэдгээр гишүүдэд зориулсан дурсгалын чулуун самбарыг ийнхүү Бундестагийн зүүн хаалган талд хүндэтгэлтэйгээр байршуулсан нь бий. 

Харин дайны дараа бас л энэ Бундестагийн орой дээр зөвлөлтийн цэрэг алх хадуурт тугаа хатгаж байгаа зургийг тараасан нь ялалтыг тунхагласан хамгийн алдартай бүтээл юм. Гэхдээ энэ зургийг хоёр дахин авсан. Сүүлийн зургийг авсныхаа дараа тэр цаана харагдаж буй утаа майг илүү гүн болгохын тулд техникийн аргаар засварласан түүхтэй. Зургийг яагаад дахин авсан бэ? Учир нь дайны төгсгөлд ялсан талын цэргүүд албан байгууллага, айл гэрээс асар их баялаг дээрэмдсэн гэдэг. Нөгөө туг хатгасан цэрэг эхний зураг дээр бугуйндаа дээрмийн цагаа зүүсэн байсан тул ийнхүү дахин авснаар нэг өдөр алдсан ажээ.

Одоо харин Зөвлөлтийн тугний оронд Германы далбаа ийнхүү намирсаар байна.

Дайны төгсгөлд хоёр талын тэр их галан шуурга, бөмбөгдөлт, их бууны сумны тэсрэлт, дэлбэрэлтэнд Бундестагийн орчимд ганцхан байшин бүтэн үлдсэн нь Швейцарийн банк юм. Яагаад гэдэг нь ойлгомжтой.

Америк, Англи, Орос, Германы "оффшортон"-гууд юу гэж өөрсдийнхөө баялгийн эх булаг, баримт бичгийг сүйтгэхэв.

Дайн дэлхийг хоёр системд хуваасан. Социалист системийн тэргүүн гүрний их удирдагч нар “дүү нараа” ингэж үнсдэг байжээ.

Тэгэхдээ Брежнев гуай бол үнсэж байгаа хүнийхээ хэлэн дотор нь хэлээ оруулж байгаад шуналтайгаар эргүүлдэг, тэр нь угтаа "аятайхан байгаарай" гэсэн дарамт маягийн зүйл байсан гэж цэргийн түүхчид тэмдэглэсэн байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.70.44.194)
    сониролтой түүх байна
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
986   1
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог