Лхагва 2019-01-02 Дархан
Time out / Lifestyle   2019-05-11

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮСИЙН НУУЦ - НОМ

Та тэднийг яагаад амжилттай явааг нь мэдмээр байна уу?   Тэд уншдаг. Бүр маш их!

www.huffpost.com дээрээс орчуулан хүргэв.

Уоррен Баффетаас амжилтынх нь тухай асуухад тэрээр хажуудаа байсан ном руу заагаад “Өдөр бүр 500 хуудас унш. Мэдлэг ингэж ажилладаг юм. Бүгд чадна л даа, гэхдээ би амлая, та нарын ихэнх нь уншихгүй дээ” гэсэн байдаг.

Тэрээр өөрөө өдөр бүр 600–1000 хуудас уншдаг.  Энэ нь түүнийг хөрөнгө оруулалтын бизнест хөл тавьсан үеэс эхэлсэн ажээ. Ингэж их уншдаг нь Баффет ганцаараа биш. Доор дурдах эрхмүүд бол дэлхийд алдартай бизнес эрхлэгчид бөгөөд тэдний амьдралын хэв маягт ном унших нь томоохон байр суурь эзэлдэг байна.

  • Билл Гейтс жилд 50 гаруй ном уншдаг. Энэ нь долоо хоногт нэг ном гэсэн үг
  • Марк Кубан өдөр бүр гурваас дээш цаг ном уншдаг.
  • Элон Маск бол ном унших гэж уудаг нөхөр. Яаж пуужин хийчихэв ээ? Гэж асуухад “Ном уншаад” гэж хариулсан.
  • Опра Уинфри сар бүр нэг ном сонгож аваад түүнийхээ талаар хэлэлцүүлэг хийдэг.

1. 1200 гаруй чинээлэг хүнээс судалгаа авахад тэд бүгд ном уншихад ихээхэн цаг зарцуулдаг байж таарсан. Гэхдээ амжилттай яваа хүмүүс зүгээр л гарт таарснаа уншаад байдаг юм биш. Тэд юу уншихаа маш нухацтай шийддэг бөгөөд зугаатай гэхээсээ сургамжтай зүйлсийг түүж уншдаг. Тэд номыг эрдэм мэдлэгийн үүд гэдэгт итгэдэг байна.

2. Зохиолч Том Корли (Tom Corley)-ийн хэлснээр баян хүмүүс (жилийн орлого нь 160 мянган доллараас их) хувь хүний хөгжил, боловсрол, амжилтын талаар уншдаг бол ядуу хүмүүс (35 мянган доллараас бага жилийн орлоготой) зүгээр л сонирхолтой зүйлс уншдаг гэнэ. Амжилттай хүмүүс бусад амжилттай яваа хүмүүсийнхээ түүх намтрыг уншиж, өөртөө урам зориг, заавар чиглүүлэг авдаг.

3. Гялалзаж яваа хүмүүсийн дунд, сургуулиа орхисон, албан боловсролыг чухалчилж үзээгүй гэх мэт түүх маш их байдаг ч тэд хэзээ ч сурахаа зогсоодоггүй гэдэг нь маргаангүй үнэн. Учир нь унших нь тэдний гялалзаж байгаагийн нэг түлхүүр нь юм.

4. Ном унших нь амжилтанд хүргэдэг төдийгүй, стресс, сэтгэл гутралыг багасгаж, шийдвэр гаргах, бусдыг ойлгох чадварыг нэмэгдүүлдэг ажээ.

5. Хэрвээ та сайн уншигч бол, эсвэл сайн уншигч байя гэж хичээж байгаа бол дараах номын жагсаалтуудыг санал болгож байна.

9 of Warren Buffett’s Favorite Books

17 of Bill Gates’ Favorite Books

Books Extremely Successful People Read  (From President Obama to Bill Clinton to Sheryl Sandberg)

20 books that the world’s most successful people read and recommend

25 Must-Read Books for Success

Ном унших их аялалд тань амжилт хүсье!

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1025   0
НИЙТЭЛСЭН: Б.Батзаяа