Лхагва 2019-01-02 Дархан
Time out / Зөвлөгөө   2019-05-11

УГААЛГЫН МАШИНАА ХЭРХЭН ОЛОН ЖИЛ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Эзэгтэй нарын ажлыг угаалгын машин ихээхэн хөнгөвчилдөг. Өдгөө угаалгын машингүй айл олоодох гэвэл нэлээн эрэл сурал болох байх шүү. Тиймээс бид угаалгын машин, тэр дундаа хагас автомат угаалгын машины зохистой хэрэглээний талаарх бяцхан зөвлөгөө мэдээллийг бэлтгэлээ.  

Хагас автомат угаалгын машины сэгсрэгч хамгийн түрүүнд эвдэрдэг бөгөөд энэ төрлийн дуудлагын бараг 90-95% нь мотор шатсан тохиолдол байдаг байна.

МОТОРТОО УС ОРУУЛАХГҮЙ БАЙХ

Манайхан угааж байгаа хувцсаа угаагч талаас нь их устай нь аваад шууд сэгсрэгчрүүгээ шилжүүлдэг. Ийнхүү шилжүүлэх үед хувцаснаас гоожих ус сэгсрэгчний моторлуу ордог байна. Энэ нь мотор шатах үндсэн нөхцөл болдог бөгөөд энэ төрлийн эвдрэл нийт дуудлагын бараг 90-95 хувийг эзэлдэг. Мөн зарим айл ванндаа угаалгын машинаа байрлуулж угаалга хийх нь бий. Энэ нь мөн л машины моторт ус орж шатах шалтгаан болдог.

ДААЦЫГ ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Угаалга хийхдээ машиныхаа даацыг хэтрүүлэх нь машин эвдрэх үндсэн шалтгаан. Танай машин угаалгын үед хяхтнан дуугарч байвал редуктор нь эвдэрч байгаагийнх. Даац нь хэтрээд хөөрхий машин чинь хэцүү байгаагаа мэдэгдэж байгаа нь тэр. Энэ нь усаа багадуулснаас ч болох нь бий. Тиймээс та угааж буй хувцас хэрэглэлийнхээ жин, овор хэмжээг анхаарахаас гадна, угааж буй усны түвшинд мөн анхаарлаа хандуулаарай.  Сэгсэрэгчнийхээ даацыг ч бас хэтрүүлж бололхгүй. Хэт их хувцас, эдлэл хийж сэгсэрснээр ачаалал ихдэж моторыг шатаана.  

УГААЛГА ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ХАЛААСНУУДЫГ ШАЛГА

Угаах хувцаснуудынхаа халаасыг эхлээд сайтар шалгаарай. Халаасанд байсан эд юмс бохирын хоолойг бөглөх, улмаар цоолох аюултай. Мөн усны хавхлагыг гацаах, ус их хэмжээгээр сэгсрэгчийн савруу орох нөхцөл болдог юм шүү.

ХҮЧИЛЖ ХЭРЭГГҮЙ, ЗҮГЭЭР Л АЯСААР НЬ

Удирлагын цагийн механизмыг эргүүлэхдээ хүчтэй дараад хэрэггүй. Учир ингэж хүчилснээр сэгсрэгч, угаагч, бохир асгагчийн аль аль нь эвдрэх нөхцөл болно. Танай машин угаалгын үед зөвхөн нэг л чигт эргэх, эсвэл чаг чаг гэж хөнгөн дуугаргахгүй байвал асуудал үүсч байгааг илтгэж байна.

ТЭД Ч БАС ЦЭВЭРЛЭГЭЭ ХҮСДЭГ

Жилд нэг удаа угаалгын машиныхаа угаагч хэсгийн аваарын хаалт, бохирын шүүлтүүр зэргийг цэвэрлэж байгаарай. Ингэснээр эвгүй үнэр арилж, усны шүүрэлтийг зогсооно.

ТАНЫ УГААЛГЫН МАШИНЫГ АВРАХАД БИД ХЭЗЭЭД БЭЛЭН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.129.140.245)
    угаалгийн машины эд ангийг яаж угааж цэвэрлэх вэ
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.55)
    Таалагдлаа. Амжилт
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
1263   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan