Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-13

АЗ ЖАРГАЛ ӨӨД

Бидний сайн мэдэх Харвардын Их сургуулийн нэгэн судалгааны баг 1938 оноос эхлүүлэн 75 жилийн турш ажилласан судалгааны үр дүнгээ дэлхий нийтэд танилцуулсан билээ. Хэрвээ та үүнийг мэдэж амжаагүй байгаа бол аан гээд уун гэнэ үү...

Уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг олон хувьсагчийг тооцохыг хичээсэн байдаг.  Үүний эцэст хүмүүс хоорондын ХАРИЛЦАА нь хүний амьдралын АЗ ЖАРГАЛ-ыг шууд тодорхойлдог гэдгийг баталжээ. Юу гэсэн үг вэ гэхээр бидний тэмүүлэн амьдардаг аз жаргал гэгч зүйл нь та бидний гэр бүлдээ харилцаж байгаа харилцаа болон найз нөхөд, ойр тойрныхонтойгоо харилцах харилцаанд л оршиж, үүгээр тодорхойлогддог гэсэн үг. 

Аз жаргал гэдэг ХАЙР өөр юу ч биш. Та аз жаргалтай болохын тулд шууд л харилцаандаа анхаарлаа хандуул. Үүнийг л ухаарах хэрэгтэй. Ирээдүйд үр хүүхэддээ өвлүүлэх үнэ цэнэтэй зүйл бол таны хайр халамж, гэр бүлийн халуун дулаан харилцаа. Ингэхдээ харилцаандаа хайрыг илүү ихээр шингээх нь чухал бөгөөд үүнд бие биесээ хүндлэх, сайнаар үнэлэх, хүлээн зөвшөөрөх, харилцан сурах нь бусдад болон таньд аз жаргал, амар тайвныг өгнө.

Судалгааны багийнхны дараах зөвлөмжүүдийг бид таньд хүргэж байна. 

  1. Хайр бялхсан орчныг бүрдүүлээрэй. Ийм орчныг сүйдэлдэг амьдралын хэв маягаас бүр мөсөн зайлсхийх хэрэгтэй.
  2. Өөрийн хүндэлдэг, хайрладаг, уулзахыг хүсдэг хүмүүстэй хамт ажиллаж амьдраарай. Энэ нь материаллаг байдлаас илүүтэйгээр таньд сэтгэлийн бодит таашаалыг өгнө.
  3. Үр хүүхдээ хайраар дутаалгүй өсгөх. Энэ нь тэднийг сонсох, ярилцах, мөрөөдлийг нь хуваалцах явдал бөгөөд тэдэндээ сэтгэлийн тайван байдал болоод хайр халамжаа зориулаарай. Энэ бүгд нь мөнгөтэй ч, мөнгөгүй ч зориулж чадах зүйлс юм.
  4. Архи тамхины муу зуршлаа хаях. Зохисгүй хэрэглээ дундаж наслалтыг багасгахаас гадна гэр бүл салалтын гол суурь шалтгаан болдог.
  5. Бусдыг шалтгаангүйгээр хайрлах. Зарим нэг нь инээдтэй юм гэж магадгүй ч судлаачид хэрэв аз жаргалтай байж, бусдаар хайрлуулахыг хүсч байвал бусдыг чин сэтгэлээсээ хайрлах нь чухал гэдгийг онцолсон. 

Тэгэхээр аз жаргалтай амьдралын үндэс бидний аз жаргалд бус харин бусдын аз жаргалд оршдог ажээ. Иймээс аз жаргалтай байхын тулд та өнөөдрөөс, эхлээд эргэн тойрныхонтойгоо сайхан харилцаж, халуун дулаан гараа сунгаж тусалж байвал аз жаргалыг мэдэрч эхлэх юм.

Та үргэлжлүүлэн энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл бид таньд дараах номуудыг уншихыг санал болгож байна.

Siong Guan Lim . Family, Organizations,Leadership and Life

Daniel Golman, Ph.D.  Emotional Inteligence

Jane Nelsen, Ed.D.  Positive Discipline

Эдгээр бүтээлүүд нь онлайн хэлбэрээр байдаг бөгөөд мөн сонсож ч болохоор тавигдсан байдаг.

Таньд амжилт, аз жаргал хүсье !

Гэр бүл судлаач С.БАРЖАВ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Yuna (71.200.125.108)
    Bayarlalaa. Hun bur az jargal iig oor ooriin bodloor todorhoildog. Az jargaliig haih bish zuer l hajuudaa bgaa hairtai humuus naiz nohdoo hairlan hundetgej yavhad l ted tanid az jargaliig ogoh bolno. Az jargaliig ta ooroo l buteej chadna. Az jargaltai baihiin undes bol busdiig hairlaj bs busdad ogoh yum tgj chadval ta uunees az jargaliig medreh bolno. Eruul bs taivan ger buliin hariltsaa bol az jargaltai amidraliin undes gej boddog.
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
1088   1
НИЙТЭЛСЭН: С.Баржав