Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-15

“МЭСГҮЙ” ГОО САЙХАН-ЫГ “РУАН КОРЕА” КОМПАНИ ТАНИЛЦУУЛЛАА

“Зөв бүтээгдэхүүнийг үйлдвэрлэе” уриатай БНСУ-ын Руан Кореа ХК-ий салбар Руан Монгнис Монголиа компаниас Дархан хотын үзэсгэлэн гоо охид эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд зориулан 21 дүгээр зууны мэсгүй гоо засалч гэгддэг өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг танилцуулах лекц, сургалт семинарыг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгаас эхэлсэн тус бүсийн сургалт нь Дархан хотноо анх удаа болж байгаа хэдий ч Дарханы олон арван эмэгтэйчүүд аль эртнээс алтан утас, ботокс, коллагенийг халсан орчин цагийн эмчилгээний энэхүү бүтээгдэхүүний захиалагч, үнэнч хэрэглэгч нь болжээ.  

 

Руан Кореа компаний олон улсын дабль даймонд цолтой лидер Э.Алтанзул “Би өөрөө Дарханых. Энэ гайхалтай бүтээгдэхүүнийг Дарханы маань сайхан эмэгтэйчүүд хэрэглээсэй гээд наашаа зөөгөөд бараг дөрвөн жил болж байна. Өөрөөр хэлбэл албан ёсоор энд үйл ажиллагаагаа эхлээгүй ч Дарханы бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань үнэнч хэрэглэгчид нь болсон. Тиймээс хэрэглэгчдийнхээ хүсэлтээр өнөөдөр солонгос талын захирал маань ирж, лекц, сургалтыг хийж байна. Удахгүй зургаадугаар сар гаргаад илүү өргөн хүрээнд, маш том арга хэмжээ зохион байгуулна. Тэр үеэр сонирхолтой гарын бэлгүүдийг ч бас өгөхөөр бид төлөвлөөд байгаа.

Дэлхийн 14 оронд албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн одууд, нэр алдартай олон хүмүүсийн байнгын хэрэглээ болсон энэхүү гайхалтай бүтээгдэхүүнийг өнөөдөр Дарханы бүсгүйчүүддээ танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй, эрчүүд ч үүнийг өдөр тутамдаа хэрэглэх боломжтой. Бид өмнө нь сүүн шингэн, тоник, өдөр шөнийн тос гээд олон бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол Руан Кореа компаний цацлагыг өглөөд нүүрээ цэвэрлэчихээд 4-5 даралтаар цацаад, кремээ тавиад, оройд нүүрээ угаагаад цацаад унтахад л болно. Хэрэглэхэд хялбар, бас эдийн засгийн хэмнэлттэй. Үр дүн нь ч хурдан бөгөөд та ердөө хэдхэн хоногийн дараа өөрийнхөө арьсыг ямар сайхан болж, залуужиж байгааг харах болно. Ерөөсөө л арьсны улаан цагаан эсийн хооллолт гэсэн үг юм. Үүгээрээ ч дэлхийд шуугиан тарьсан бүтээгдэхүүн” хэмээн ярив.

Гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэсрэлт хийсэн тус компаний бүтээгдэхүүнүүд нь арьс арчилгааны цувралаараа хоёр удаа нобелийн шагнал авсан Линус Карпаулинг эрдэмтний 30 жилийн судалгааны үр дүн юм.

Руан Кореа ХК-ий салбар Руан Монгнис Монголиа ХХК-ий Ерөнхий захирал Со Жин Суг "БНСУ-ын Руан Кореа компани нь Солонгосын КВS, MBC г.м томоохон телевизүүдтэй хамтран ТВ Кореа, контент шоу кейс г.м арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд өөрийн лабораторид шинжлэн, өөрийн үйлдвэрт бүтээсэн ямар нэгэн химийн хольц агуулаагүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнтэй. Энэ нь орчин үеийн мэсгүй гоо сайхан буюу гоо сайхны мэс засал хийлгэх шаардлагагүйгээр өөрийн арьсаа залуу чигээр нь хадгалж үлдэх боломжтой онцгой бүтээгдэхүүн юм. Зөвхөн спрей цацаад яаж ийм болоод байна гэж хүмүүс гайхдаг. Үүнд гайхах зүйл байхгүй. Сүүлийн үеийн PIT технологи нь арьсны гүнд нэвчиж, арьсны доор байгаа коллагений идэвхижилийг нэмэгдүүлэн хадгалдаг юм. Ингэснээрээ арьс эрүүлжиж, хөгширөлтийг зогсоодог. Ийм сайхан бүтээгдэхүүнийг бид Монгол даяар бүх хүнд хүргэхийг бид зорьж байна” гэлээ.  

“Руан Монгнис Монголиа” компани нь Улаанбаатар хотноо Централ Тауэрийн 1010b тоотод байрладаг бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус компаний оффист хандах мөн 99165652, 94992959, 77409690 дугаарын утсаар холбогдох боломжтой юм байна.

Мөн Руан Монгнис Монголиа компаний үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, үр дүнгийн талаарх мэдээллийг фэйсбүүк хуудаснаас нь аваарай. 

Facebook:  Ruan Korea Mongoila Branch

 

 

 

 


 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1585   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan