Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-16

СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛ БУУРЧ БАЙГАА Ч САНАА АМРАХ БОЛООГҮЙ

Хэдхэн жилийн өмнө Дархан-Уул аймаг сүрьеэгийн тархалтын тоогоороо улсаа тэргүүлж, өвчлөлөөрөө дэлхийн дунджаас дээгүүрт тооцогдож байсан. Хоёр жилийн өмнө 2017 оны тавдугаар сард болсон “Сүрьеэ, БЗДХ/ДОХ-ын халдварыг бууруулахад удирдах ажилтны манлайлал” зөвлөгөөний үеэр аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хэлэхдээ “Манай аймагт сүүлийн гурван жилд сүрьеэгийн өвчлөл, тархалт дунджаар 195 тохиолдол буюу 10.000 хүн амд 79 промилл гэсэн үзүүлэлттэй байна. Өвчлөлөөрөө 21 аймгийн дунджаас тэргүүлж байгаа нь тулгамдсан асуудал юм” хэмээн онцолж байлаа.

Нийслэлийн хэд хэдэн сургуулиуд дээр хүүхдүүд олноороо сүрьеэгийн халдвартай нь илэрлээ гэх мэдээлэл сүүлийн өдрүүдийн халуун сэдэв болоод байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй сурагч халдвар авч, тэдгээрийн 38 нь өвчилсөн, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 90 гаруй хүүхэд мөн халдвар авсан гэдэг нь тогтоогдлоо хэмээх мэдээлэл эцэг эхчүүдийг айдаст автуулж байна. Харин эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зүгээс “Халдвар авсан гэдэг нь бүгд өвчтэй гэсэн үг биш. ХӨСҮТ-ийн Тандалт судлалын баг хуваарийн дагуу танадалт хийх явцдаа эрт илрүүлсний үр дүн. Энэ нь манай эмч мэргэжилтнүүд эрт илрүүлж чадаж байгаагийнх” хэмээн тайлбарлаж байна.  

Хэдхэн жилийн өмнө Дархан-Уул аймаг сүрьеэгийн тархалтын тоогоороо улсаа тэргүүлж, өвчлөлөөрөө дэлхийн дунджаас өндөрт тооцогдож байсан. Хоёр жилийн өмнө 2017 оны тавдугаар сард болсон “Сүрьеэ, БЗДХ/ДОХ-ын халдварыг бууруулахад удирдах ажилтны манлайлал” зөвлөгөөний үеэр аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хэлэхдээ “Манай аймагт сүүлийн гурван жилд сүрьеэгийн өвчлөл, тархалт дунджаар 195 тохиолдол буюу 10.000 хүн амд 79 промилл гэсэн үзүүлэлттэй байна. Өвчлөлөөрөө 21 аймгийн дунджаас тэргүүлж байгаа нь тулгамдсан асуудал юм” хэмээн онцолж байв. Тэгвэл сүүлийн жилүүдэд сүрьеэгийн илрүүлэлт нэмэгдэж, эмчилгээ үйлчилгээг ч эрчимтэй хийсний үр дүнд өвчлөл буурч байгааг тэрбээр бидэнд хэллээ.

Үүнийг аймгийн статистикийн газрын дүн мэдээ мөн харуулж байна. 2019 оны гуравдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд халдварт өвчлөл өсч, түүний дотор БЗХӨ-ий эзлэх жин нэмэгдэж байгаа ч, шинэ сүрьеэгийн өвчлөл буурч, өнгөрсөн оны мөн үед сүрьеэгийн 70 тохиолдлыг бүртгэж байсан бол энэ онд 59 болон буурчээ.

Гэхдээ үүнд сэтгэл амарч болохгүй юм. Учир нь сүрьеэ нь нийгмийн халдварт өвчин бөгөөд, өвчилсөн нэг хүний цаана олон хүн халдвар авч, өвчлөх боломжтой болсон байдаг.

ХӨСҮТ-ийн цахим хуудаснаа сүрьеэ өвчний талаар хэрхэн бичсэнийг уншигч Дарханчууддаа хүргэе. Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар гэгддэг нянгаар үүсдэг бөгөөд ихэнх тохиолдолд /70%/ уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээх аюултай байдаг аж. Ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг ба сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна. Тэдний ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих, дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан, бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг ажээ. Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй. Харин биеийн эсэргүүцэл суларсан, ядарсан, дархлаа муудсан, сул биетэй хүмүүс өвчлөх аюултай. Мөн сүрьеэгийн нян аяга таваг, өмссөн хувцас зэргээр дамжин халдварладаггүй гэжээ.

СҮРЬЕЭТЭЙ ХОЛБООТОЙ ТОО БАРИМТУУД
  • Сүрьеэгийн нян тоосонд 100 хоног, хөрсөнд зургаан сар, усанд 150 хоног тэсвэрлэдэг. Харин буцалгахад 10 минут, чийглэг буюу 75с хэмд 30 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд цагийн дотор устдаг. 
  • Сүрьеэ өвчний 70 хувийг нь уушгины, 30 хувийг нь бусад сүрьеэ эзэлдэг. 
  • Дэлхийн хүн амын 3/1 нь сүрьеэгийн халдвартай. Сүрьеэгийн халдвар авсан хүний 10 хувь нь өвчилдөг.
  • Олон эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөнг эмчлэх зардлаар 245 эмэнд мэдрэг сүрьеэг эмчлэх боломжтой. Тус эмийг нь татвар төлөгч таны мөнгөөр болон хандивлагч байгууллагын дэмжлэгээр авдаг. Эмчилгээ нь 6-24 сар үргэлжилж бүрэн эдгэрдэг. 
  • 2017 онд 10 сая хүн сүрьеэгээр өвчилсөн ба 6.4 сая нь албан ёсоор бүртгүүлж, 3.6 сая нь оношлогдоогүй, мөн илэрсэн ч эмчлүүлээгүй. 
  • Дэлхийд сүрьеэ өвчнөөр нэг сая хүүхэд өвчилж, 170 мянга нь нас бардаг.
  • ХДХВ/Сүрьеэ хавсарсан халдвартай хүмүүсийн 50 орчим хувь нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа. 
  • Дэлхий дахинд эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн дөрвөн хүн тутмын нэг нь эмчилгээнд хамрагдаж байна.
  • 2018 оны байдлаар Монгол Улсад сүрьеэ өвчний 3498 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 8.3 хувийг эзэлжээ. Нийт өвчлөлийн 2069 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.  
  • Манай улсад сүрьеэгээр өвчилсөн 10 хүн тутмын нэг нь хүүхэд. 
СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛСӨН ЭСЭХЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Хэрвээ та: 
-Шалтгаангүйгээр жин буурч, шалтгаангүйгээр халуурах 
- 14 хоногоос дээш ханиалгах 
- Хоолонд дургүй болж ядарч, сульдах 
- Цээжээр өвдөж, цэр болон цустай цэр гарах 
- Хоолны дур хүсэл буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл даруй харьяа дүүргийн болон сум, аймгийнхаа эмч, эмнэлгийн ажилтанд хандаарай. 

СҮРЬЕЭГЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

-  Цэвэр агаарт тогтмол гарч, дасгал хөдөлгөөн хийх 
- Таны ойр орчимд дээрх шинж тэмдэг илэрсэн хүн байвал эмчид үзүүлэхээс гадна өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах 
- Хувийн ариун цэвэр сахиж, унтаж амрахаас гадна гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх 
- БЦЖ вакцин хийлгэх болон эрт оношоо тодорхойлуулж, эмчлүүлэх  
- Тэжээллэг хоол хүнс хэрэглэж хэвшээрэй. 

 ХАЛДВАР АВАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ХҮМҮҮС 

- Уушги тоосжих өвчинтэй
- Шим тэжээлийн дутагдалтай болон тамхи татдаг 
- Сүрьеэгийн өвчлөл ихтэй бүсээс цагаачилсан
- Халдвартай хүнтэй ойр байсан 
- Хорих ангид байдаг 
- Диализийн аппаратад ордог
- Мансууруулах бодис хэрэглэдэг 
- Гэр оронгүй 
- ХДХВ/ДОХ-ын халдвартай 
- Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орж байсан 
- Чихрийн шижин өвчтэй 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
734   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan