Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-17

АЖИЛГҮЙЧҮҮДИЙН 43.5 ХУВЬ НЬ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ, 52.1 ХУВЬ НЬ 16-34 НАСНЫ ЗАЛУУС БАЙНА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
                /2019 оны дөрөвдүгээр сарын 21-ы байдлаар/

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД МАХ, ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ГОЛЛОХ НӨЛӨӨГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн ерөнхий индекс өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар, оны эхнийхээс 4.3 хувиар, өмнөх сартай харьцуулахад 1.3 хувиар тус тус өсчээ. Хүнсний гол хэрэглээ болох сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 3.5 хувиар буурсан ч мах, махан бүтээгдэхүүний үнэ 9.4 хувиар, төмс, хүнсний ногооны үнэ 4.6 хувиар, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 0.4 хувиар тус тус өссөн нь хүнсний барааны үнийн индекс 3.8 хувиар, ерөнхий индекс 1.3 хувиар тус тус өсөхөд голлон нөлөөлжээ.

БҮРТГЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН 47.7 ХУВЬ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ БАЙНА

2019 оны Нэгдүгээр улирлын байдлаар бизнес регистрийн санд 4818 аж ахуйн нэгж  бүртгэлтэй байгаагаас 2521 аж ахуйн нэгж байгууллага буюу 52.3 хувь нь үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Үйл ажиллагаа явуулаагүй 2297 аж ахуйн нэгж байгаагийн 46.8 хувь нь ажлаа огт эхлээгүй, 31.1 хувь түр зогссон, 6.0 хувь нь бүр зогссон, 14.8 хувь нь татан буугдсан, 1.3 хувь нь бусад шалтгаанаар үйл ажиллагаа явуулаагүй байна.

БАНКИН ДАХЬ НИЙТ ХАДГАЛАМЖ 43.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

Дархан-Уул аймаг дахь Монгол банкны салбарын мэдээгээр 2019 оны Дөрөвдүгээр сард аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 309.2 тэрбум төгрөг, үүнээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 6.99 тэрбум төгрөгт хүрчээ. 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст хадгаламж 234.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 43.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО 1958.3 САЯ ТӨГРӨГӨӨР ДАВЛАА

Санхүү төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2019 оны дөрөвдүгээр сард улс, орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэл 17.6 хувиар буюу 1958.3 сая төгрөгөөр давсан байна. Үүнд: орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэл 3.6 хувиар буюу 315.4 сая төгрөгөөр, төвлөрсөн төсвийн орлогын гүйцэтгэл 68.7 хувиар буюу 1642.8 сая төгрөгөөр тус тус давжээ. Орлогын албан татвар 2.3 хувиар, өмчийн татвар 34.3 хувиар тус тус давж, АТБӨЯХА-ы татвар 26.7 хувиар, бусад татвар, төлбөр хураамжийн төлөвлөгөө 17.0  хувиар  тус тус тасарсан байна.

ТӨСВИЙН НИЙТ САНХҮҮЖИЛТИЙН 61 ХУВЬ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ, 31.6 ХУВИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛЖЭЭ

Яам, агентлагуудаар дамжин төвлөрсөн төсвөөс шууд санхүүждэг төсвийн байгууллагуудад 2019 оны 4 сард улсын төсвийн санхүүжилтээр 18744 сая төгрөг, үндсэн, туслах үйл ажиллагааны болон бусад орлогоос 146.57 сая төгрөг, нийтдээ  18890.57 сая төгрөгийн санхүүжилт хийгдлээ. Төсвийн нийт санхүүжилтийн 61.0 хувийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцын үйлчилгээ, 0.5 хувийг Барилга, хот байгуулалтын сайд, 1.2 хувийг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд, 5.7 хувийг Эрүүл мэндийн сайд, 31.6 хувийг аймгийн Засаг Даргын үйл ажиллагаанд зарцуулсан байна.

ДУЛААН ЦАХИЛГААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, НҮҮРС ОЛБОРЛОЛТ ӨСЧ, УСАН ХАНГАМЖ, ТӨМӨРЛӨГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРЧЭЭ

2019 оны Дөрөвдүгээр сарын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 50900.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн /2005 оны зэрэгцүүлэх үнээр/ үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2761.8 сая төгрөгөөр буюу 5.7 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг салбараар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нүүрс олборлолт 358.3 сая төгрөгөөр буюу 8.7 хувь, дулаан цахилгааны үйлдвэрлэл 2539.1 сая төгрөгөөр буюу 46.3 хувь, бусад ашигт малтмалын 2680.0 төгрөг буюу 13.8 хувь, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсч, мөн усан хангамж 41.8 сая төгрөгөөр буюу 16.5 хувь, төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1372.1 сая төгрөгөөр буюу 13.2 хувь, хувцас үйлдвэрлэлт 1217.4 сая төгрөгөөр буюу 27.3 хувь, хэвлэл нийтлэлийн бүтээгдэхүүн 1 сая төгрөгөөр буюу 8 хувь, хүнс ундаа үйлдвэрлэлт 183.4 сая төгрөгөөр буюу 5 хувиар буурлаа. Мөн мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээгүй байна.

2018 ОНЫ ДҮНГЭЭР МАНАЙ АЙМАГТ НИЙТ 2775 ХҮН ШИЛЖИН ИРЖ, 1600 ИРГЭН ШИЛЖИН ЯВЖЭЭ

Баруун бүсээс 332, хангайн бүсээс 466, төвийн бүсээс 1093, зүүн бүсээс 70, нийслэл Улаанбаатараас 814, нийт 2775 хүн шилжин ирж, баруун бүсрүү 14, хангайн бүсрүү 244, иөвийн бүсэд 736, зүүн бүсрүү 59, нийслэл Улаанбаатар хотруу 421, нийт 1600 хүн шилжин явжээ. Дундаж механик өсөлт 1175 байна. 

НИЙТ ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛИЙН 28.5 ХУВИЙГ БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ЭЗЭЛЖ БАЙНА

Аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны Дөрөвдүгээр сарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эмчлэгдсэн өвчтөний тоо 3.5 хувиар буурч, урьдчилан сэргийлэх тарилга 3.5 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн оны энэ үеэс шигеллёз, улаан эсэргэнэ, заг хүйтэн, салхинцэцэг, мөөгөнцөр, гепатит, трихоманиаз зэрэг өвчнүүд өсч, шинэ сүрьеэ, улаанууд, энторовирус, тэмбүү, хамуу, гахай хавдар, суулгалт хавдар тус тус буурсан байна. Нийт халдварт өвчлөлийн 28.5 хувийг бэлгийн замын халдварт өвчин, 8.8 хувийг шинэ сүрьеэ эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үед 478 хүн халдварт өвчнөөр өвчилж байсан бол энэ онд 534  болж  56 тохиолдлоор өссөн  байна.

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙЧҮҮДИЙН 52.1 ХУВИЙГ 16-34 НАСНЫ ЗАЛУУС ЭЗЭЛЖ БАЙНА

Хөдөлмөр халамж үйлчилгээний  хэлтсийн мэдээгээр бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1436 болж өмнөх сараас 56 хүнээр өссөн байна. Энэ оны дөрөвдүгээр сард хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст 336 хүн шинээр бүртгүүлжээ. Тайлант хугацаанд  нэмж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 25 нь орон тооны цомхотголоор, 43 нь өөр газраас шилжиж ирсэн, 115 нь сургууль төгссөнөөс, 133 нь бусад шалтгаанаас, сарын эцэст байгаа бүртгэлтэй ажилгүйчүүдийн 785 нь буюу 54.7 хувь нь эмэгтэйчүүд, 885 нь буюу 61.6 хувь нь урьд нь ажил хийж байсан хүмүүс байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 748 нь буюу 52.1 хувь нь 16-34 насны залуучууд эзэлж байна.

АЖИЛГҮЙЧҮҮДИЙН 43.5 ХУВЬ НЬ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ

Сарын эцэст байгаа ажилгүйчүүдийн 625 нь буюу 43.5 хувь нь дээд, 100 нь буюу 7.0 хувь нь тусгай дунд, 87 нь буюу 6.0 хувь нь техник мэргэжлийн, 564 нь буюу  39.3  хувь нь бүрэн дунд, 38 нь буюу 2.6 хувь нь бүрэн бус дунд, 8 нь буюу 0.6 хувь нь бага, 14 нь буюу 1.0 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

ГЭМТ ХЭРЭГ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 13.7 ХУВИАР ӨСЧЭЭ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 323 болж өнгөрсөн өмнөх оны өдийгөөс 13.7 хувиар өсчээ. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 65 удаа гарч 74 хүн оролцсон, бүлэг хэрэг 17 удаа гарсан байна. Эрүүлжигдсэн хүний тоо өнгөрсөн оноос 203 хүн буюу 12.9 хувиар буурч, бүгд 1365 хүн эрүүлжүүлэгдсэний 8.2 хувь нь буюу 112 нь эмэгтэйчүүд байв. Хулгайн хэрэг 83 удаа гарсан нь өмнөх оноос 2.3 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 323 болжээ.

Эх сурвалж:   

Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн цахим хуудас

 http://www.darkhan-uul.nso.mn/index.php

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
555   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan