Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-05-18

"ФЕРАРИГАА ЗАРСАН ЛАМ"

"ФЕРАРИГАА ЗАРСАН ЛАМ" номыг уншаагүй хүн ховор биз ээ. Энэ удаагийн бичвэрээрээ энэхүү номын зохиолч РОБИН ШАРМА-гийн өөрийнхөө блог дээр бичсэн “АМЬДРАЛААС СУРСАН 24 ЧУХАЛ ЗҮЙЛ”-ийг дамжуулан хүргэе.

1. Амьдрал таны зан чанарт тохирох хариуг нь өгдөг. Та хэр их хичээнэ, амьдрал таны төлөө тэр хэрээр хичээнэ.

2. Эхлээд чадах бүх зүйлээ хий, тэгвэл бусдыг нь амьдрал хийгээд өгнө.

3. Өнгөрсөн үеийнхээ дутагдлуудтай ажиллахгүй бол гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээж чадахгүй.

4. Таны туршлага хийж бүтээж буй зүйлийн тань чанарыг тодорхойлно.

5. Аймхай мөрөөдөгчид л шүүмжлэгч байдаг. Тэднийг уучилж өршөө, учир нь тэд нэг их зүйл мэдэхгүй учраас л шүүмжилдэг юм.

6. Хэн эрт босно, тэр хүн хожно.

7. Ажлаа урлагийн бүтээл гэж бод. Өчүүхэн жижиг зүйл хийсэн ч ид шид бүтээж байгаа юм шиг анхааралтай ажилла.

8. Цэвэр агаар хайж олон хөлийн бүгчим газрыг орхиж явбал таныг ойлгох хүн ховор байх болно. Яагаад гэвэл манай ертөнц чинь “жигтэй” хүмүүсийн массаас бүтдэг шүү дээ.

9. Чин сэтгэл гаргаагүй амжилт нь цагийн гарз л гэсэн үг.

10. Бусдад сайхан сэтгэлийн үүднээс хандах нь нэг төрлийн бэлэг бөгөөд ийм бэлгийг бид өдөр бүр хүлээж авдаг. Хэрвээ энэ бэлгийг хайхрахгүй орхивол тэр өдрийг алдсанд тооцох хэрэгтэй.

11. Ихэнх хүмүүс юу хийж байгааг сайтар хараад яг эсрэгээр нь үйлд.

12. Амьдралаа сайн сайхан руу эргүүлж өөрчилье гэвэл таныг зэврүүлж, сэвтээж байдаг хүмүүсээс ангижир.

13. Минималист бай. өдөрт хэдхэн зүйлийг маш чанартай хий. (Завгүй байхыг үр бүтээлтэй байхтай андуурав аа)

14. Өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлье гэвэл дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргаж эхлүүл.

15. Амжилт бүтээлтэй байсан ч сурч хөгжихөө зогсоож хэрхэвч болохгүй.

16. Цэцэг харах бүртээ зогсоод анхилам үнэрийг нь үнэрлэж байгаарай. (Би их чухалчлан хэлж байна шүү)

17. Чадах хэрээрээ их аял. Аялах нь боловсрол олгож, мэргэн ухаан нэмдэг.

18. Байгаа газар бүрдээ хамгийн өгөөмөр нь бай.

19. Өдөр бүр тогтмол 60 минутыг уншихад зарцуул. (Амьдралынхаа үлдсэн өдөр хоног бүрд хэрэгжүүлээрэй)

20. Хайртай хүмүүстээ хичнээн хайртай гэдгээ хэлж бай. Үргэлж шүү. (Тэднийгээ аль болох их тэвэр, их үнс)

21. Тэмдэглэл хөтөл. Учирсан баяр хөөр, туулсан зовлон гуниг, олж авсан ялалт бүрээ тэмдэглэх нь танд гэрэл гэгээг нэмнэ.

22. Үйлчлүүлэгчдэдээ үнэ цэнэ өг, эргэж ирэх ашиг нь юу байх нь тийм ч чухал биш. Яагаад гэвэл тэд л танай гэр бүлийн ширээг хоолтой байлгаж байгаа шүү дээ.

23. Баяр хөөртэй бай. Ажлаа супер сайн хийчихээд, бусад үед нь жинхэнээсээ сайхан амьдар.

24. Дэлхий ертөнцөд өртэй юм шиг үйлчилж бай.

Хайртай шүү,

Робин,

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
500   0
НИЙТЭЛСЭН: Б.Батзаяа