Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-05-19

ТООС СОРОГЧИЙН ХЭРЭГЛЭЭ БА ЦЭВЭРЛЭГЭЭ

Бүх төрлийн тоос сорогч адил зарчмаар ажилладаг. Та зөв хэрэглэж, цэвэрлэж чадвал урт удаан хугацаанд хэрэглэж, ашиглаж болно.

1. ХЭТ ХАЛААХГҮЙ БАЙХ 

Нэг асаалтаар удаан хугацаанд ажиллуулахаас зайлсхий. Ингэснээр мото халах, нүүрсэн щётка элэгдэлд хурдан орохоос сэргийлнэ. Мөн хэт халснаас удирдлагын товчлуур хайлж эвдэрдэг.

2. ЦАХИЛГААНЫ УТСЫГ ТУЛТАЛ НЬ ТАТАХГҮЙ БАЙХ

Цахилгааны урт утсыг тултал татах нь кабел утас замдаа тасрах, гэмтэх нөхцлийг үүсгэдэг.

3. БҮРЭН ГҮЙЦЭД ЦЭВЭРЛЭЖ БАЙХ

Манайхан цэвэрлэгээг дутуу хийдэг. Хогны уут, мотороос агаар гарах хэсгийг л ихэвчлэн цэвэрлэдэг. Гэтэл хамгийн чухал цэвэрлэгээ бол мотор агаарыг хуйлруулах хэсгийн шүүлтүүр юм. Цэвэрлэгээ дутуугаас моторын агаар соролтыг бөглөж, моторын ашиггүй эргэлтийг нэмэгдүүлснээр халалт ихэсч гэмтэх нөхцөл бүрддэг. Их бохирдсон тоос сорогчийг ажилуулах үед дуу нь хэвийн боловч соролт нь муудсан байдаг. Хэрэв хэвийн бус дуу гарах, муухай үнэртэж зэрэг ажиглагдаж байвал цэвэрлээд ч нэмэргүй болсны шинж. Та тоос сорогчныхоо моторыг солих шаардлагатай болжээ.

4. ЖИЙРЭГ РЕЗИН, СОРОХ ХООЛОЙ ЗЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙХ

Тоос сорогчны жийрэг резен, сорох зөөлөн хоолой, сорох төмөр хоолой зэргийг сайтар шалгаж байх хэрэгтэй. Энд тасрах, бөглөрөх, сэтрэх, агаар алдах гэх мэт гэмтлүүд гардаг.

Эцэсд нь зөвлөхөд эвдэрсний дараа биш эвдрэхээс нь өмнө зөв хэрэглэж цэвэрлэж байгаарай. 

Таньд зөвлөсөн:

"ДАРХАНЫ ЦАХИЛГААНЧИН А.БАТБОЛД"

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
683   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan