Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-23

БАГШ НАР ЗАХИРЛАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА

Гучин дөрвөн жилийн түүхтэй Ерөнхий Боловсролын 15 дугаар дунд сургуулийн багш ажилчид захирал Ж.Насанжаргалыг ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй хэмээн үзэж цаашид хамтран ажиллахыг хүсэхгүй байна.

Ж.Насанжаргал 2016 оны дөрөвдүгээр сард тус сургуулийн захирлаар томилогджээ.

“Ажлаа хүлээн авсан цагаасаа л сургууль дээрээ тоотой үзэгддэг, хамт олныг манлайлах, үлгэрлэх чадваргүй нь харагдаж, багш нарынхаа урам зоригийг мохоон, сургуулийн амжилтыг ухраан багш нарынхаа бухимдлыг төрүүлж байсан” гэж эх сурвалж ярилаа.  Тиймээс ч сургуулийн хамт олон удаа дараа өөрт нь сануулахын зэрэгцээ холбогдох албаныханд мэдэгдэж, улмаар суулт зарлаж байжээ. Тухайн үед асуудлыг үндэслэлтэй эсэхийг хянан үзэхээр Боловсрол соёлын газраас долоон хүний бүрэлдэхүүнтэй сахилгын хороо байгуулан ажилласан бөгөөд Ж.Насанжаргал захирлыг ЕБС-ын захирал, СӨББ-ын эрхлэгч, соёлын байгууллагын дарга нарын сахилгын дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлтийг гаргаж байв. Гэвч асуудал шийдэгдээгүй бөгөөд удалгүй Ж.Насанжаргал захирал жирэмсний амралтаа аваад одоо Ядамсүрэн захирал түр орлон ажиллаж байгаа юм байна.  

Багш нарын ярьж байгаагаар  бол Ж.Насанжаргалын тус албан тушаалд томилогдсон нь  эргэлзээтэй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэнэ. Учир нь Ж.Насанжаргалыг захирлаар томилогдох үед нөхөр Р.Эрдэнэбаяр нь аймгийн Засаг Даргын орлогчоор ажиллаж байжээ. Улмаар эхнэртээ тохирсон шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулалтыг зарлан, өрсөлдөгчгүйгээр захирал болгосон гэлээ. Тухайлбал , сургуулийн захирлаар 10-аас доошгүй жил багшилсан, таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан хүнийг томилдог. Гэтэл Ж.Насанжаргал нь тухайн үед БСУГ-т ердөө нэг жил арга зүйч хийсэн туршлагатай байжээ. Тиймээс ч багш нар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар бэлдээд байгаа юм байна.

Багш Ч.Мөнхтуяа:

  • Захирал гэдэг тухайн сургуулийн аав /ээж/ нь юм. Өглөө ирэхэд захирал бүх багш нартайгаа мэндлээд зогсож байх хичнээн сайхан байдаг гээч. Ингэж л аав, ээжийн сэтгэлээр ажиллаж байж багш ажилчид нь ажиллах, хичээл сургалт хүмүүжлийн ажлаа явуулах урам зоригтой байж, сургуулийн үйл ажиллагаа тогтвортой байдаг. Бид ийм л захирлыг хүсч байна хэмээн ярилаа.   

Бид энэ талаар Ж.Насанжаргал захиралаас тайлбар авах гэсэн боловч тэрбээр дахин холбогдсонгүй.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • багш (66.181.184.42)
    15-р сургууль сүүлийн үед улирлын захиралтай боллоо гэж бусад сургуулийнхан шоолдог болсон ш дээ: Дурын нэгэн хүн захирал хийдэг юм биш.Энэ сургуулийн нэр хүнд иймэрхүү захирлуудаас болоод унаж бна. Юунд захирал руу зүтгээд бгаам бэ Насанжаргалаа ажлын цаг дээрээ байж сураагүй байж юун захирал вэ? Больж үз.Эхлээд цаг баримтлаад дараагийнхаа ажлыг бод .Ядамаа захирал олон жил хийчхээд дараа нь захирлаас өөр ажил хийхгүй гэчих.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Улмаа (66.181.161.75)
    15-р сургууль сайн түүхтэй, сайхан хамт олон шүү. Та бүхэнд амжилт хүсье. Zochin та багшаар заалгаж багшийг хүндэлж өдий зэрэгтэй яваагаа санахад илүүдэхгүй биз ээ. Багш хүн хэзээд хүний төлөө байдаг.
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin (202.126.89.48)
    Surguuliin bagsh nar oorsdii hicheelee tsag tuhai bvrd ni zaaj bid bvhnd eej aawiin setgleer handsn gjv ali eswel hichel orhdoo ym idej naimaa yriltssaar bhuu bagsh nar surgchidda ch mon adil vlger duurialal bolj chadhgvin zeregtsee ajil amidrlaa huwiin oron zaigaach zohitsuulah chadwargvi bn
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
    • (66.181.161.108)
      odoo tiim.boltson uguig n medehgui yum gehdee minii ued 15r surguuliin bagsh zahiral bugd yag aaw eej shig bdg bsn odooniih n tegj naimaa yaridag boltson yum uu
      2019 оны 05 сарын 23
3750   4
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг