Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-24

АТГ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРСИЙГ ЗАРЛАЛАА

АТГ-аас манай аймгийн боловсролын байгууллагуудын авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь тогтоогдсон долоон албан тушаалтны нэрийг зарлалаа.

  Дархан-Уул аймгийн 18 цэцэрлэг, есөн сургуулийн худалдан авах ажиллагаа, хандив, тусламж, түүний зарцуулалт, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэдээс АТГ-т ирүүлсэн мэдээллийн мөрөөр хянан шалгаж үзэхэд, өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй худалдан авах гэрээ байгуулсан, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон, хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан зэрэг зөрчлүүд илэрснийг бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр АТГ-аас С.Алтанчимэг, Т.Орхонтуяа, Ж.Эрдэнэсанаа, Ц.Отгонцагаан, Д.Уртнасан, Б.Давааням, Д.Гэрэлт-Од нарын албан тушаалтнуудад дээрх үндэслэлээр хариуцлага тооцон цалинг бууруулж, заримыг нь ажлаас халах арга хэмжээ авсныг мэдээллээ.

Мөн одоогоор АТГ албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
640   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan