Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-24

МАНАЙ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГУУДЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

Дархан-Уул аймаг 2018 оны улсын төсвийн 38.7 тэрбум төгрөгөөр 100 гаруй төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдээ хамгийн сайн сонсдог гэсэн үнэлгээг Засгийн газраас авч Монгол улсын шилдэг аймгаар шалгаран, өчигдөр шагналаа гардан авлаа.

Монгол улсын Засгийн газрын тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудыг, төрийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлсэн, орон нутагтаа ажлын байр шинээр бий болгосон, төсвийн хэмнэлт гаргасан, шилэн дансны хуулийг сайн хөтөлсөн зэрэг үзүүлэлтүүдээр тодруулсан байна.

Тус шалгаруулалтанд Өмнөговь болон Орхон аймгууд хоёр дахь удаагаа шалгарсан бөгөөд үүнд Өмнөговь аймаг дахь Оюутолгой компани, Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэрүүд нь улсын төсвийг бүрдүүлэхэд төлсөн татвараараа тэргүүлсэн нь голлох нөлөөг үзүүлсэн ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
674   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan