Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-24

ГУРВААС ДӨРВӨН МЯНГАН ЖИЛИЙН ӨМНӨХ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ХИРГЭСҮҮР ОЛДЖЭЭ

Шарын гол сумаас Дархан хүртэл шинээр зам тавьж буй компаний ажилчид өдгөөгөөс 3-4 мянган жилийн өмнөх байх магадлалтай хоёр дөрвөлжин, хоёр дугуй хиргэсүүр олжээ. Энэ талаарх мэдээллийг тус сумын Засаг дарга Д.Амарсанаа аймгийн музейд мэдээлсэн байна. 

Музейн ажилчид газар дээр нь очиж ажиллан, түүх соёлын үл хөдлөх өвийг хөндөхөөс сэргийлэн, цаашид хуулийн дагуу авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг өгчээ.

Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу хиргэсүүрийг хөндөхийг хориглодог бөгөөд замыг тойруулан тавих ёстой талаар аймгийн музейн дарга Д.Жамбалдорж хэллээ. Олдворыг Соёлын өвийг хамгаалах газрын бүртгэлд оруулж цаашид судалгаа шинжилгээний ажил хийгдэх юм байна.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
795   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan