Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-26

МАШ НАРИЙВЧЛАЛТАЙ ХИЙГДСЭН ЗУРАГ, МАРГААН ҮҮСЭЭД БУЙ 8.4 га ГАЗАРТАЙ НИЙЦЭЖ БАЙГАА НЬ СОНИРХОЛТОЙ

Хэдхэн хоногийн өмнө Дархан-Уул аймгийн залуучуудын байгууллагуудын төлөөлөл гэх залуус Улаанбаатар хотноо хэвлэлийн хурал хийж Дарханы парк дээр зочид буудал, казино барих гэж байгааг олж мэдсэнээ мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр тэдгээр залуус Дарханыханд хандаж фэйсбүүк лайв хийлээ. Тэдний ярьсныг товчлон хүргэе.  

Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны төлөөлөл Ж.Ганболд, Э.Азжаргал нар:   

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарч, паркын газраас 8.4 га-г "Дархан Минж" компанид шилжүүлэх гэж байна гэх асуудал үүсч, иргэд шүүмжилж байсан. Тэгвэл тус газар дээр зочид буудал, казино, худалдааны тѳв, орон сууц баригдахаар тѳлѳвлѳсѳн зураг тѳсѳл хийлгэсэн байжээ. Үүнийг бидэнд ѳѳрийгѳѳ нууцлахыг хүссэн нэгэн иргэн ѳглѳѳ.

Солонгосын YEHDALM DESIGN GROUP хийсэн хэмээн тэмдэглэгдсэн тус зураг төслийг харахад, иргэдийн хурлаас шийдвэрлэсэн 8.4 га газартай эвлэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Мөн "Дархан Минж" компаний захирал хэвлэлийн хурал хийхдээ “Манайд 13.5 га газар санал болгосон боловч бид 8.4 га талбайд тоглоом тохижилтын ажил хийе гэсэн” хэмээн ярьж байсан. Тэгвэл зураг дээр байгаа ногооноор зурсан 8.4 га дээр улаанаар татсан 4.6 га-г нэмэхээр тэрхүү ярьж байсан 13.5 га болж байх шиг. Санамсаргүйгээр 8.4 га болон Минж компаний захирлын ярианд дурьдагдсан 13.5 га зэрэг ингэж эвлэнэ гэдэг эргэлзээтэй.

Мѳн та бүхний харж байгаа энэ зураг дээрх цэнхрээр тэмдэглэгдсэн 15 га газарт зочид буудал, казино, худалдаа үйлчилгээний цогцолбор, орон сууц гэх дөрвөн үндсэн хэсгийг төлөвлөсөн нь харагдаж байна. Дээд үзүүрт нь харуул хамгаалалтын хэсэг гэсэн тэмдэглэгээ байна. Өөрөөр хэлбэл энэ зураг төлөвлөлтөөр бол иргэд чөлөөтэй орж гарах боломж хязгаарлагдах нь. Дарханыхан ѳвгѳд хѳгшид, хүүхэд залуус маань ѳглѳѳ оройгүй үүгээр чѳлѳѳтэй алхаж, зугаалдаг. Үүгээр бол ингэж явах боломжгүй болох нь.


Бас нэгэн хардах болсон шалтгаан нь энэ зураг дээрх бүхэн маш нарийвчлалтай хийгдсэн байна. Тухайлбал буудал, казино гэх хэсэгт 13.895 м2 гэх мэтээр зуржээ. Тэгэхээр энэ зүгээр нэг 15 га талбайг төлөвлөөд зургийг хийгээгүй, бүр газар дээр нь ирж хэмжилт хийсэн байх магадлалтай. Ийм зүйлийг хэн нэгэн зохиож, санаанаасаа хийдэггүй. 

Орон сууцны хэсэгт таван орон сууц баригдахаар төлөвлөгдсөн байх бөгөөд авто машины зогсоол ч мөн зураг төсөлд туссан байна.

Бодитой ийм зураг төслийг хэн нэгэн хийлгэсэн байлаа гэхэд ямар нэгэн эрх мэдэлтэнтэй ярилцаж, аймаг орон нутгаас гарсан шийдвэрийг сонсож байж л хөрөнгө мөнгөө зарж хийлгэнэ. Зүгээр нэг хүн санаандгүй хийнэ гэж байхгүй.

Бид олон нийтийн анхааралд өртөх гэж, эсвэл эрх баригчдын яриад байгаачлан улс төрийн зорилгоор энэ асуудлыг яриагүй гэдгээ хэлье.

Дархан-Уул аймгийн Залуучуудын Холбоо үүний эсрэг зогсож АТГ, Цагдаагийн газарт мэдэгдэж учрыг нь заавал олно.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Одвог бцрмаа (176.48.29.136)
    Ард түмнээ хоосруулья гэвэл казиноогоо бариад үзэлдээ.дархан хот монгол улсдаа хамгийн ядуу гэмт хэргийн хотхон болох юм бна даа.үүнийг заавал зогсоох хэрэгтэй.
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.115)
    Насанбатаас өөр хэн хийхэвдэээ
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
869   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan