Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-29

Ж.НАСАНЖАРГАЛ ЗАХИРАЛ АЖЛАА ХҮЛЭЭН АВЧ ЧАДСАНГҮЙ

15 дугаар сургуулийн багш, ажилчид захирал Ж.Насанжаргалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж хэд хоногийн өмнө манайд хандаж байсан. Тэгвэл өчигдөр Ж.Насанжаргал захирлыг ажлаа хүлээн авахаар ирэхэд нь багш нар эсэргүүцэн буцаасан байна.

Захирал С.Насанжаргал нь энэ удаа гуравдахь удаагаа тус сургуулийн захирлын ажлыг хүлээлцэхээр ирсэн байв. Анх тэрбээр 2016 оны гуравдугаар сард аймгийн засаг даргын захирамжаар 15 дугаар сургуулийн захирлаар томилогдсон. Дараа нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх шүүхийн шийдвэр гарч дахин ажилдаа орсон. Харин гуравдахь нь энэ удаагийнх юм. Тэрбээр жирэмсний амралттай байж байгаад  ажилдаа орохоор ирсэн нь энэ.    

Дархан-Уул аймгийн 15 дугаар сургууль нийт 1950 сурагч, 100 гаруй багш ажилтантай. Сүүлийн жилүүдэд тус сургуулийн удирдлага ойр ойрхон солигдож байгаагаас сургуулийн үйл ажиллагаа тогтворгүйжиж байгааг багш нар тодорхой үзүүлэлтүүдээр тайлбарлаж, асуудлыг аймгийн удирдлагууд, холбогдох албаныханд удаа дараа мэдэгдэж байжээ.

Ж.Насанжаргал захирлын ажлыг хүлээлцүүлэхээр ирсэн БСУГ-ын дарга Б.Гантулга “Бид төрийн байгууллагуудаас гаргасан тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх гэж ирсэн. Гэвч ажил хүлээлцэх орчин бүрдэхгүй байгаа учир буцлаа. Та бүхний яриад байгаад яг одоо хариулт өгч чадахгүй нь. Дотооддоо ямар асуудал байгааг мэдэхгүй байгаа учир тодорхой шийдвэр гаргах боломжгүй байна” гэлээ.

Харин Ж.Насанжаргал захирал “Би өөрөө өөрийгөө томилж, чөлөөлдөг албан тушаалтан биш. Тиймээс тайлбар хэлэх боломжгүй. Тийм ч шаардлага байхгүй” гээд гарч одов.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
828   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan