Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-05-30

Найзын яриа-1: ЭЭЖДЭЭ ТУСАЛСНЫ ТӨЛӨӨ МӨНГӨ АВАХ МУУХАЙ

Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс ном, цуврал хүүхэлдэйн видео бүтээлийг гаргалаа.

Тус бүтээлээр дамжуулан дунд сургуулийн сурагчдад шударга ёсны ойлголт, үзэл санааг төлөвшүүлэх, хүүхдүүдэд зөв шударга амьдралын зан үйл хэвшүүлэх, үлгэр дуурайл бий болгохыг зорьжээ.

Авлигатай тэмцэх газар жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г хийдэг бөгөөд энэхүү судалгаагаар жил ирэх тусам монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа.

Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан юм. 

Уг судалгааны дүнд үндэслэн эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдтэйгээ шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь тэдний шударга байдалд эерэгээр нөлөөлдөг талаар социологичид дүгнэлт хийжээ.

“Найзын яриа” комик ном, хүүхэлдэйн киноны зохиогчоор Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг, зураачаар Соёлын тэргүүний ажилтан А.Бат-Эрдэнэ, дижитал зураачаар Б.Тэмүүжин нар ажиллажээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
611   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan