Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-12

ДАРХАН-УЛААНБААТАРЫН ЗАМЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТИЙН ҮНДСЭН АЖИЛ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЭХЭЛНЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажлын хүрээнд хийгдэж буй түр зам тавих ажил энэ долоо хоногт дуусч, ирэх даваа гарагаас үндсэн ажлыг эхлүүлэхээр болсон байна. 

Түр замын ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 км-ээр хуваан гүйцэтгэж байгаа юм. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнгөрөгч баасан гарагт түр замын зураг төслийг боловсруулсан “Ар Си Эс Си” ХХК-ийн инженерүүдийн хамт Улаанбаатар-Дархан чиглэлийн замд ажиллахдаа, гүйцэтгэгч компаниудад ажлыг 10 хоногт багтаан дуусгах үүргийг өгчээ.

Түр зам тавих ажил бүрэн дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 17-ы өдрөөс эхлүүлэхээр тооцож байна. 

Дашрамд дурьдахад Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих тус ажлын, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг таван хэсэг болгон зарласан. Шалгарсан компаниудын зөвшөөрөл санхүүжүүлэгч байгууллагаас ирж, ажил эхлэхэд бэлэн болоод байгаа ажээ.  

Эх сурвалж: Зам Тээврийн Хөгжлийн яамны албан ёсны цахим хуудас 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
563   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan