Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-14

МАРГААШААС ЭХЛЭН ҮРГЭЛЖИЛСЭН БОРООТОЙ

Өнөөдрийн 20 цагаас маргаашийн 20 цаг хүртэл Дархан-Уул аймгийн нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Цаашид 15-18 ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно. 

Энэ сарын 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст халах боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
632   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan