Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-15

СУРАГЧИД "БЯЦХАН ЗҮРХ"-Д АМЬДРАЛ ХАЙРЛАХААР ХАНДИВ БОСГОЖЭЭ

Дархан-Уул аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, “Гэрэлт ертөнц” хүүхдийн оролцооны байгууллагууд хамтран Э.Энэрэл охины эмчилгээний төлбөрт бага ч болов хувь нэмрээ оруулахаар Дарханчуудаа уриалан, аян өрнүүлсэн байна.

Тэд өнгөрөгч амралтын өдрүүдээр мөстэй кола, өөрсдийн гараар урласан үсний хавчаар, зүүлт зэргийг зарж, хуримтлал үүсгэн, нийт нэг сая орчим төгрөг болгоод эмчилгээний зардалд нь хандивлажээ.    

Хоёр сартай бяцхан охин Э.Энэрэл нь төрөлхийн зүрхний вений судасны буруу холболт гэсэн ховор оноштой. Түүнийг Монголд эмчлэх боломжгүй. Тиймээс БНХАУ-д гурван удаагийн томоохон мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон. Гэсэн хэдий ч эмчилгээний төлбөрөө гүйцэт төлөөгүйн учир эрчимт эмчилгээнээс энгийн тасаг уруу шилжүүлээд байна. Одоо төлөх ёстой төлбөр нь 25 сая төгрөг болоод байгаа юм. Энэ дашрамд хэрэв та бяцхан охинд тусламж үзүүлэхийг хүсвэл 99043297, 94043297 дугаарын утсаар холбогдох буюу аавынх нь ХААН банкны Л.Эрдэнэсайхан 5721388258 дансан дахь эмчилгээний төлбөрт хандив өгөөрэй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
606   0
НИЙТЭЛСЭН: О.Ундаръяа