Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-15

УБ-Да ЗАМ ЗАСВАРЫН ҮЕИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр хатуу хучилттай авто замын их засвар шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг түр зам гарган доорх байдлаар зохион байгуулахаар болжээ.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ 

Баруун аймгууд салдаг уулзвараас Хар Модот даваа хүртэлх 37.26 км

Зам барилгын ажил эхлэх цэг нь УБ-Дархан чиглэлийн замын 16 дахь км буюу 361-ийн гарам бөгөөд тус хэсэгт эхний ээлжинд Баруун аймгууд салах тойрог уулзвараас 361-н гарам хүртэл хаах бөгөөд Дархан чиглэлд явах тээврийн хэрэгсэл нь УБ-Лүнгийн чиглэлийн замаар явж Хүй долоо худаг хурдан морины замаар явж 361-ын гарамруу очиж зам уруугаа орно.

ХОЁРДУГААР ХЭСЭГ:     

Хар Модот даваанаас Урьхан хүртэлх 45.5 км 

Зам барилгын ажил эхлэх цэг нь УБ-Дархан чиглэлийн замын 76 дахь км бөгөөд тус хэсэгт эхний ээлжинд барилгын ажил эхлэх цэгээс Дархан чиглэлд 10 км орчим хаах бөгөөд тээврийн хэрэгсэл нь зассан түр замаар явна.

ГУРАВДУГААР ХЭСЭГ: 

Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км

Зам барилгын ажил эхлэх цэг УБ-Дархан чиглэлийн замын 110 дахь км. Сүмбэрийн уулзвар бөгөөд тус хэсэгт эхний ээлжинд барилгын ажил нээсэн цэгээс Улаанбаатар чиглэлд 3км орчим хаах бөгөөд тээврийн хэрэгсэл нь зассан түр замаар явна.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ:  

Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэл 45.08км

Зам барилгын ажил эхлэх цэг УБ-Дархан чиглэлийн замын 110 дахь км Сүмбэрийн уулзвар бөгөөд тус хэсэгт эхний ээлжинд ажил эхэлсэн цэгээс Дархан чиглэлд 3 км орчим хаах бөгөөд тээврийн хэрэгсэл нь зассан түр замаар явна.

ТАВДУГААР ХЭСЭГ: 

Цайдамын хөндий Дарханы тойрог уулзвар хүртэл 30.08 км

Зам барилгын ажил эхлэх цэг УБ-Дархан чиглэлийн замын 196 дахь км бөгөөд тус хэсэгт эхний ээлжинд 192 км тэмдэгтээс Хонгор сум хүртэл 8км орчим хаах бөгөөд тээврийн хэрэгсэл нь зассан түр замаар явна.

УЛААНБААТАР ХОТ ДОТОРХ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 

УБ-Дархан чиглэлийн замыг хааснаар Баруун турууны орчмын иргэд зорчихдоо Таван шар – Толгойт - Орбит – тахилтын зам одоо байгаа асфальтан замаар явж шинээр барих түр зам уруу орох ба уг түр зам нь төмөр замын хойгуур явж, төмөр замын 384 дүгээр км-ын гарамын орчим Баруун туруун хүрнэ.

ДАРХАН ХОТ ДОТОРХ ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 

Дархан хотын Төмрийн үйлдвэрийн уулзвар хүртэл түр зам баригдах бөгөөд хот дотор “Хөдөлгөөн хаах 1-р хэсэг” үед хогийн цэгийн хойгуур зурагт өгөгдсөн зургийн хөх өнгийн трассын дагуу хот уруу орох ба “Хөдөлгөөн хаах 2-р хэсэг” үед зургийн ногоон өнгийн трассын дагуу хот уруу орно.   

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1366   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan