Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-17

УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ӨНӨӨДРӨӨС ЗАМ ХААЖ ЭХЭЛЭЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан, өнөөдрөөс уг авто замыг ашиглалтанд оруулах хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, түр замаар тээвэрлэлтийг гүйцэтгүүлж эхэллээ.  

Ингэхдээ тус замыг 15 хэсэгт хэсэгчлэн хаах бөгөөд зам засварын ажлын үргэлжлэх урт нэг цэгт 2-3 км байна. Тээврийн хэрэгслүүд хөдөлгөөн хаасан хэсэгт түр замаар зорчих ба бусад хэсэгт үндсэн замаар зорчих юм.

Авто замын хөдөлгөөнийг Улаанбаатараас Дархан чиглэлд салдаг 22-ын товчооны уулзвараас эхлэн, Дархан Төмөрлөгийн уулзвар хүртэл хаана.

Дархан-Сэлэнгэ чиглэлд зорчихдоо уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг, хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орно. Баруун туруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам уруу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж, төмөр замын 384 дугаар гарамд хүрч Баруун туруун хүрнэ. Харин Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэн зорчино.

Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
798   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan