Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-17

ШӨНӨ... ОРОН ГЭРГҮЙ ЭР... ХАЛАМЖ...

Шөнийн 00:00 цаг өнгөрч байлаа. Орон сууцны хоёрдугаар давхарын шатан дээр орцны үйлчлэгч эгч хэн нэгнийг халуун савтай цай, боорцгоор дайлж суув. Гадуур хоног төөрүүлж яваа эр шоронгоос суллагдаад гараад ирэхэд нь ээж нь өнгөрсөн байсан учир очих газар, орох орон гэргүй гэж ярилаа.        

2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар Дархан-Уул аймгийн хувьд Нийгмийн халамжийн санд 4.9 тэрбум төгрөгийн сан бүрдүүлж, 2902 хүнд 706 сая гаруй төгрөгийн тэтгэмж, 1739 хүнд  нэг тэрбум 140 сая гаруй төгрөгийн халамжийн тэтгэвэр олгосон байна.

Үүнээс гэнэтийн аюулын улмаас орон гэргүй болсон найман өрхөд есөн сая 600 мянган төгрөг, хорих ангиас суллагдсан өөрийн орон гэргүй дөрвөн иргэнд нийт 4 сая 800 мянган төгрөгийн тэтгэмж олгожээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • eejiigee aldsan hetsuu l bgaa daa. (103.26.195.188)
    jagaa
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.88.134)
    Ямар мундаг буянтай эгч вээ бусдад тусалдаг хүмүүсийн үр хүүхэд сайн явдаг юм шүү. Үргэлж биендээ дэмтэй явцгаая монголчуудаа.
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
1662   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan