Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-18

“ДАРХАНЫ ӨНГӨ” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДӨР ѲНДѲРЛѲНѲ

Өчигдөр 2019 оны зургаадугаар сарын 17-ы билэгт сайн өдөр Дархан-Уул аймгийн зураач, урчуудын “Дарханы өнгө” уран бүтээлийн үзэсгэлэн “Буудай” зочид буудалд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэнд Дархан-Уул аймгийн өмчийн харилцааны газрын дарга ноён С.Баясгалан, БСУГ-ын дарга хатагтай Б.Гантулга, ОХУ-ын дэд консул Димитрийн Николаевич Кузнецов, СГЗ сэтгүүлч Ө.Рагчаасүрэн нарын хүндэт зочид ирж оролцсон юм. Үзэсгэлэнг “Буудай” зочид буудал ивээн тэтгэж, үзэсгэлэнгийн танхимаар хангаж өгчээ.

Тус үзэсгэлэнд нийт 18 зураачийн 30 гаруй бүтээлийг дэлгэн тавьсан байв. Дотоод гадаадын уран зураг сонирхогчид үзэсгэлэнг сонирхон, талархалтайгаар үзэж байсан бөгөөд зураач Н.Эрдэнэбаатарын “Чулуутын гол”, “Хайрханы намар”, н.Мөнхзулын “Хаврын дунд сараар”, Г.Эрдэнэбатын “Хөх ногооны униар”, Д.Мянганзамын шог зургуудын өмнө үзэгчид дүүрэн байв.

Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ы 17.00 цагт хаах тул Дарханчууд та бүхэн амжиж сонирхоорой.     

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
919   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan