Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-06-28

"ДАРХАН-2" ӨРТӨӨНӨӨС АЮУЛГҮЙН ТОЙРОГ ХҮРТЛЭХ АВТОЗАМЫГ ХААЛАА

"Дархан-2" өртөөнөөс хуучин, шинэ Дарханыг холбосон аюулгүйн тойрог хүртлэх авто замыг өчигдрөөс эхлэн сарын хугацаатай хаалаа. 

Улаанбаатар-Дархан хот хоорондын 204.11 км автозамын засвар, шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан тус замыг буталж, стандартын дагуу нягтаршуулан, давхар хучилт хийх юм байна. 

Энэ хугацаанд автотээврээр зорчигсод Анагаахын Их сургуулиас өгсөж, Үйлдвэрийн дүүрэг дэх уулын замаар "Дархан-2" өртөө хүртэл явж, үндсэн замд нийлэх зохицуулалтыг хийгээд байна.  

Энэ жилийн хувьд хоёр эгнээ бүхий хуучин замыг шинэчлэх ажил явагдаж, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Харин нэмэлт хоёр эгнээг барих тендер шалгаруулалтын ажил ирэх есдүгээр сараас эхлэн дараа жил барьж дуусгахаар болсон байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.59)
    Shine zamaa 9 saraas ehelne gene chaavaas
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.88.224)
    Дархан2 -оос аюулгүйн тойрог хүртэлх зам зүгээр шүү дээ. Харин үйлдвэрийн зам аль 70-д оны зам гэхэв хэцүүхэн шүү дээ. Тэр замыг л засах хэрэгтэй юм биш үү
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
    • зочин(64.119.27.227)
      харин тиймээ шаал худлаа дээр нь хайрга дэвсээд л бна лээ шүү дээ
      2019 оны 06 сарын 28
1324   3
НИЙТЭЛСЭН: MyDarkhan