Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-07-03

АМЬДРАЛЫН ЧАНАР САЙН БАЙГАА ХЭДИЙ Ч ДАРХАНААС ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН ИХ БАЙНА

Дархан-Уул аймгийн Бизнес эрхлэгчдийн "Боломж ба Сорилтууд" уулзалт хэлэлцүүлэгт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Ч.ГАНБАТ-ын танилцуулсан "ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ" илтгэлийн онцлох хэсгүүдээс...

Тус байгууллага нь орон нутгийн хөгжлийг үнэлж, аймгуудын өрсөлдөх чадварын түвшинг судлах ажлыг долоо дахь жилдээ хийж байна. Та бүхэнд танилцуулж буй доорх судалгаа нь "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2018"-д тусгагдсан бөгөөд үндсэн дөрвөн хүчин зүйл, 181 шалгуур үзүүлэлтээр тодорхойлогджээ. 

1. Дархан-Уул аймаг 2018 онд Өрсөлдөх чадварын үнэлгээгээр дээгүүр үзүүлэлттэй буюу 97 оноотойгоор хоёрдугаарт эрэмблэгдсэн байна. 

2. Дархан-Уул аймгийн Өрсөлдөх чадвар 2013-2018 онуудад тогтвортой дундаж үзүүлэлтийг үзүүлж байна. 

 

3. Гэхдээ  Эдийн засгийн тамир тэнхээ буюу аймгийн макро эдийн засгийн үнэлгээгээр нийт 100 онооноос 85 оноотойгоор зургаадугаарт, Засаглалын үр ашиг буюу өрсөлдөх чадварыг дэмжих засгийн газрын бодлогын цар хүрээгээр мөн 100 онооноос 94 оноотой зургаадугаарт эрэмблэгджээ. 

Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтийг Орхон аймаг, Засаглалын үр ашиг үзүүлэлтийг Говьсүмбэр аймгууд тус тус тэргүүлсэн байна. 

4. Харин Бизнесийн үр ашиг буюу бизнесийн байгууллагуудын шинэлэг, үр ашигтай, хариуцлагатай үйл ажиллагааны цар хүрээг тооцох үзүүлэлтээр нийт 100 онооноос 100 оноог авч тэргүүлсэн бол Дэд бүтэц буюу бизнесийн хэрэгцээг хангах технологи, шинжлэх ухааны, хүний нөөцийн цар хүрээгээр 85 оноотойгоор гуравдугаарт эрэмблэгдсэн байна.

 Тус үзүүлэлтийг Орхон аймаг тэргүүлж, Говьсүмбэр аймаг удаалжээ. 

 

 5. Манай аймагт амьдралын чанар сайн байгаа хэдий ч Улаанбаатарыг зорих шилжилт хамгийн их байна. 

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ДАВУУ ба СУЛ ТАЛУУД:

6. Ажилгүй иргэдийн 61.4 хувь нь ажил хайж байгаа хэдий ч олдохгүй байна гэжээ. 

7. Судалгаанд оролцогчид Дархан-Уул аймагт тулгарч буй СОРИЛТУУД-аар дараах зүйлсийг нэрлэсэн байна. 

БУСАД СОНИРХОЛТОЙ СТАТИСТИКУУД:

Манай аймагт Банкны зээлийн хүү дунджаар 19.6 хувь байгаа бөгөөд бусад аймгуудтай харьцуулахад наймдугаарт байгаа бол Амьдралын чанар буюу иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцлөөр нэгдүгээрт эрэмблэгдсэн байна. 

  Харин ажилгүйдлийн түвшингөөр 14.2 оноотой сүүлээсээ гуравдугаарт эрэмблэгдсэн бол хүн амын дундаж цалин орлогоор 805.000 төгрөг хэмээн бусад аймгуудтай харьцуулсан дүнгээр тавдугаарт бичигджээ. 

Бизнес эрхлэгчдийн тухайн жилд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж чадсан эсэхээр тодорхойлогддог Байгууллагын хөрөнгө оруулалт үзүүлэлтээр нийт 10 онооноос 5.31 оноо авч хоёрдугаарт эрэмблэгдсэн бол Шилжилт хөдөлгөөн, тэр дундаа Улаанбаатар тийш шилжсэн хүний тоогоор хамгийн их буюу тухайн жилд нийт 626 хүн шилжсэн үзүүлэлттэй байна.   

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН АЛТАН ДҮРЭМ-д

* Хууль эрх зүйн тогтвортой, ойлгомжтой орчин бүрдүүлэх

* Төрийн үйл ажиллагаа нь бизнесийн орчинг дэмжсэн, ил тод, хариуцлагатай байх

* Дэд бүтцийг хөгжүүлж, байнгын хөрөнгө оруулалт хийдэг байх

* Дундаж давхрагыг бэхжүүлэх

* Жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх 

                                                                               зэргийг дурьдсан байдаг байна. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.aimagindex.mn  цахим хуудаснаас авах боломжтой. 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1387   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan