Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-07-17

Дархан-Эрдэнэтийн салдаг уулзвараас 361 гарам хүртлэх замыг урьд шөнөөс эхлэн хаажээ

  Дархан-Эрдэнэтийн салдаг уулзвараас 361 гарам хүртлэх замыг 2019 оны долдугаар сарын 16-ны өдрийн 00 цагаас 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ны өдөр хүртэл хааж, Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс ирж байгаа болон явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийж эхэлжээ. 

  Үүнтэй холбогдуулан тухайн замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 буюу "Баруунтуруун-10 дугаар хороолол" чиглэлийн замналд мөн өөрчлөлт орж байгаа юм байна. 

  Дээрх өөрчлөлт нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажлын хүрээнд хийгдэж байна. 

  Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байгаа ажээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1378   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan