Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-07-17

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЯР НААДМЫН БӨХ, СУР, ХУРДАН МОРЬДЫН ТҮРҮҮ

Дархан-Уул аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.

Түрүү бөх:

Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Дархан-Уул аймгийн харьяат “Дархан Хасу мегастарс” клубийн бөх, аймгийн начин Э.Төгөлдөр

/Найм давж аймгийн арслан цол хүртсэн/

Үзүүрт:

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих 445 дугаар нээлттэй ангийн алба хаагч, сумын заан Э.Мөнхжаргал,

/Долоо давж аймгийн заан цол хүртсэн/

Шөвөгт:

Аймгийн арслан С.Ерөөлт,

Аймгийн харцага Х.Алтанхуяг

Хурдан морьдын уралдаан:

Азарганы уралдаан 57 хурдан буян тоосоо өргөснөөс

  1. Төв аймгийн Сүмбэр сумын Б.Өсөхбаярын сартай хүрэн азарга
  2. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ч.Галбаярын хонгор зүсмийн азарга
  3. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Б.Бадар-Ууганы буурал азарга
  4. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Б.Эрдэнэдалайгийн хүрэн халзан азарга
  5.  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Э.Тэнгисийн хар азарга

Их насанд 108 хурдан хүлэг тоосоо ѳргѳснѳѳс:

  1. Дархан-Уул аймгийн Дархан сумын О.Мандахын Хүрэн,
  2. Сэлэнгэ аймгийн Баян-Гол сумын уяач Н.Эрдэнэбатын Хонгор халзан
  3. Дархан-Уул аймгийн Дархан сумын С.Насанбатын Хонгор  
  4. Дархан-Уул аймгийн Дархан сумын Э.Эрдэнэтулгын Цоохор
  5. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ш.Баянжаргалын Бор халзан

Соёолон насанд 75 шандаст хүлэг тоосоо өргөснөөс:

  1. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Болор-Эрдэнийн хул соёолон
  2.  Дархан-Уул аймаг Дархан сумын Анхбаярын саарал соёолон
  3. Сэлэнгэ аймгийн Номгон сумын уяач Идэрийн халтар соёолон
  4. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Баастын хурдан хүрэн
  5. Тѳв аймгийн Сүмбэр сумын Эрдэнэбаярын хар соёолон

Хязаалан насанд 90 шандаст хүлэг тоосоо өргөснөөс:  

  1. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Эрдэнэтулгын халтар хязаалан
  2. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Чүлтэмбатын хонгор хязаалан
  3. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач Золбаярын бор хээр,
  4. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач Ариунболдын ягаан хязаалан,
  5. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач Лхагвасүрэнгийн Хонгор халзан хязаалан

Шүдлэн насанд 81 хурдан хүлэг тоосоо өргөснөөс:

  1. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Рэнцэнпэлжээгийн Хонгор шүдлэн
  2. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Батжаргалын шарга шүдлэн,
  3. Сэлэнгэ аймгийн Орхон сумын уяач Гэрэлчулууны Хүрэн шүдлэн,
  4. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уяач Энхбаатарын будан шүдлэн,
  5. Дархан-Уул аймгийн Орхон сумын уяач Хадбаатарын Хар халтар

Дааганы уралдаанд 75 даага уралдсанаас:

  1. Хѳвсгѳл аймгийн Тосонцэнгэл сумын Лувсанхайдавын хонгор даага
  2. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Үүрцайхын хээр даага
  3. Дархан-Уул аймгийн Орхон сумын Эрдэнэчулууны саарал даага
  4. Сэлэнгэ аймгийн Цагаан-Нуур сумын Соёл-Эрдэнийн хүрэн халзан даага
  5. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Уламбаярын хээр даага

Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач С.Насанбатын хээр алаг даага 26-аар цулбуурт орж энэ жилийн наадмын #БАЯН_ХОДООД ирэх жилийн түрүү магнайгаар тодорлоо. 

СУР ХАРВАА:

Дархан-Уул аймгийн Баяр наадмын Үндэсний сурын харваанд 40 харваач цэц мэргэнээ сорьж аваргуудаа шалгарууллаа.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭРЭГТЭЙ ХАРВААНД:
1. Дархан-Уул аймгийн уугуул Дархан цэц холбооны харваач аймгийн мэргэн, спортын мастер У.Дарханбат
2. Дархан-Уул аймгийн уугуул Дархан цэц холбооны залуу харваач У.Анхбаяр 

3.  Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Дархан-Уул аймгийн “Шарын гол” ХК-ийн харваач аймгийн мэргэн, спортын дэд мастер Ө.Баянбаатар
4. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат аймгийн мэргэн, спортын мастер Н.Сүхбаатар
5. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Урианхай сумын спортын мастер, Дархан-Уул аймгийн харваач Б.Боролзой

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭМЭГТЭЙ ХАРВААНД:
1. Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул Болор сум клубын залуу харваач, аймгийн гарамгай харваач М.Мандахгэрэл
2. Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан цэц холбооны харваач, аймгийн гарамгай харваач Л.Даваасүрэн
3. Дорноговь аймгийн уугуул залуу харваач Т.Нарантуяа нар тус тус шалгарчээ. 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
610   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan