Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-08-06

“Там” болоод буй түр замын талаар сошиалчид юу хэлэв?

Шинэ замтай болох нь хэмээн баярлаж байсан хүмүүс одоо түр замын "гайхамшиг"-г үзэж байна. Энэ талаар сошиалчдын бичсэн бодууштай, санаа авахуйц бас хөгжилтэй постуудыг та бүхэнд хүргэе.

Зам жолооч нарт хуртайд ус шалбааг, овон товонгийнхоо, нартайд саарал шороон манан, дэргээ дэржигнүүрийнхээ гайхамшгийг үзүүлж байна.

Үүнийг ашиглаад зарим нь курс, дамжаа хичээллүүлэх гээд үзээд алдаж байх шиг...

Зам засах гэж байгаа л хойно мэдээж хугацаа орох л байх.

Гэвч хугацааг хэмнэх, бас хүндрэл учруулахгүйгээр хэрхэн давж болох байсан талаар сошиалчид бас л шаагиж байна.

Тус замыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэсэн гэнэ билээ. Түр зам хэдий ч түүгээр хүмүүс зорчино гэж бодоогүй юм байх даа. Гэвч зам “там” шиг байна гээд ажлаа алдалтай биш. УБ-Дархан хооронд дор хаяж зургаан цаг гэлдэрч л байна.

Бүүр заримд нь такси унаа олдохгүй, хамаг ур чадвараа ашиглах нь наагуур юм болж байна.  

Жолооч нар хамаг чадвараа дайчлан давхиж байгаа ч дугаараа унагаах, дугуйгаа хагалахаас эхлээд юм юм л болсоор...  

"6.5 тэрбумаар тависан түр замын "гайхамшиг"-г аргалах арга чарга байна уу?" гэж аргаа бараад дарга нараасаа л асуух юм даа...

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр одоо хийж буй хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажил ирэх арваннэгдүгээр сард дуусах ёстой. Гэвч үүнд эргэлзэж, дуусахаасаа өнгөрлөө гэж бодох үе ч байх...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.51)
    4egnee zam tavih yum bol ene zamaa zasdag ni yaj bgaa yum bol
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
859   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan