Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-08-20

Түрээсийн төлбөрийг тогтоох ИТХ-ын тогтоолын төсөлд санал авч байна

Орон нутгийн өмчид бүртгэлтэй орон сууц, гражийн түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоох тухай Аймгийн Иргэдийн хурлын тогтоолын төсөлд иргэдээс санал авч байна. 

Саналыг есдүгээр сарын 05-ы өдөр хүртэл Darkhanomch@gmail.com хаягаар болон 7037-0144 утсаар авна.

Одоогоор доорх тарифыг санал болгоод байгаа бөгөөд энэхүү хязгаарын дотор түрээслэгчийн нийгмийн байдал /хөгжлийн бэрхшээлтэй эсвэл зорилтот бүлэг, төрийн албан хаагч гэх мэт/-ыг харгалзан түрээсийн орон сууцны нэг метр кв-ын үнийг тогтоох асуудлыг тусгайлсан журмаар зохицуулах ажээ.

ОРОН НУТГИЙН ӨМЧИД БҮРТГЭЛТЭЙ ОРОН СУУЦ, ГРАЖИЙН ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

д/д Түрээсийн нэр төрөл Хэмжих нэгж 1м2 талбайн түрээсийн төлбөрийн хэмжээ /төгрөг/
Шинээр баригдсан Хуучин
1 Орон сууц 1 м2 3000-5000 1500-2500
2 Граш 1 м2 1000-2000 1000-1500

Эх сурвалж:  Darkhan.gov.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
544   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan