Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2020-08-11

5G СҮЛЖЭЭ БА ИРЭЭДҮЙН АЖЛЫН БАЙРАНД ГАРЧ БОЛОХ 5 ӨӨРЧЛӨЛТ

Сүүлийн жилүүдэд технологийн салбарын дунд идэвхтэй яригдаж буй 5G интернет сүлжээ биеллээ олох цаг ойрхон иржээ. 10 gb хэмжээтэй өгөгдлийн нэг секундэд татах чадалтай интернет хурдыг хүмүүст хүргэх юм. 

Тав дахь үеийн утасгүй интернет хүмүүсийн амьдралд бий болсноор олон өөрчлөлтийг авчрах нь тодорхой ба үүний нэг нь виртуал ажлын байрыг бий болгоно.  Quartz сэтгүүлээс гаргасан нэгэн судалгаанд 5G сүлжээ нь доорх 5 өөрчлөлтийг бий болгох боломжтой хэмээн таамаглаж байгаа аж.

1. Ажлын орчноо өөрийн хүссэнээрээ өөрчилж болно

Ажлын байрыг цахимжуулснаар хүмүүс өглөөнөөс үдэш хүртэл шилэн барилга дотор суух шаардлага гарахгүй. Харин гэртээ сууж байхдаа ажил дээрээ очдог болохоос гадна Minecraft тоглоомын адилаар ажлын орчноос хүссэн хийц загвараараа тохижуулах боломжтой юм. 
 
2. Хамт ажиллаж буй хүнийхээ төрх байдлыг мэдэх боломжгүй болно

Quartz сэтгүүлд дурдсанаар, хүн бүр аватар буюу хийсвэр хүнтэй болох ба та хамтран ажиллаж буй хүнийхээ зохиомол дүр төрхийг л харах боломжтой. Магадгүй таны ажлын хамтрагч Angellina Jolie шиг харагддаг байж болох ч, бодит байдал дээрээ огт өөр хүн байж болох шүү дээ.

3. Ялгаварлан гадуурхах үзэл үгүй болно

Ажилд орох ярилцлага, уулзалт зөвлөгөөн зэрэг зүйлс мөн хийсвэр ертөнц үрүү шилжих ба ажил горилогчдыг харагдах байдлаар нь дүгнэдэг үзэл суртлыг үгүй болгох билээ. Харин тухайн хүний хэлж, ярьж буй зүйлс болон туршлагад суурилсан тэгш байдал бий болно. Магадгүй зарим албан байгууллагууд ажилчдын аватарт стандарт тогтоох боломжтой бөгөөд Lord of the Rings киноны элфүүд шиг эсвэл Trolls шиг харагдах ёстой гээж шаардаж болох юм.

4. Бусдын аватарыг хулгайлах аюул учирна

Хэрэв та хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй авах нь ноцтой гэмт хэрэг хэмээн үздэг бол ирээдүйд ажлын байранд учирч болох аюулын тухай бодоод ч хэрэггүй. Хакерууд таны аватарыг хулгайлж, байгууллагын тань мэдээлэлд халдах боломжтойгоос гадна хувийн мэдээлэл уруу хүртэл халдах аюултай. 

5. Том хотуудын хөл хөдөлгөөн буурна 

Ажлын байр цахимжснаар New York, San Francisco зэрэг хөл хөдөлгөөн ихтэй хотууд саармагжих ба хоосон оффисуудаар дүүрэх магадлалтай. Хүн бүр өндөр хурдны интернетийн тусламжтай гэрээсээ ажиллаж байхад өндөр түрээстэй байранд сууж ажиллах шаардлага гарахгүй.

Эх сурвалж: 
Inc

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.30.42)
    5 G гэдэг чинь хурд биш өргөн зурвас юм шүү дээ. хурдыг олон зурвасаар зэрэг дамжуулах боломж юм. мөн давтамжийн арай өндөр диапозонд ажиллах боломж гэж ойлгох хэрэгтэй.
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
904   1
НИЙТЭЛСЭН: Г.Хастулга