Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-10-09

Ази номхон далайн орон дахь хамгийн шилдэг стартапууд

2012 оноос хойш олон улсын зах зээл дээр нийт 258 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг технологийн стартапуудад хийсэн байна. Нийтдээ 11200 гаруй компаниудад хөрөнгө оруулалт олгосны дийлэнх нь Ази номхон далайн орнуудад ба үүнээс хамгийн том нь Хятадын Any Financial Service Group, Индонезийн GO-JEK, болон Японы Preferred Networks нар юм. 

CB Insights зүгээс Ази номхон далайн орны Venture хөрөнгө оруулалт авсан компаниудын хувьцаат хөрөнгө оруулалтын задаргааг хийсэн ба тус бүс нутгийн технологийн стартапууд нийт 39.5 тэрбум ам.долларын хувьцаат санхүүжилтийг авсан байна. Тус судалгаа нь тодорхой үр дүн гаргах үүднээс Хонконг болон Тайванийг Хятадаас тусад нь авч үзсэн болно.

Тус судалгааны ажил нь 2014 оноос хойш хамгийн багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан технологийн стартапуудыг сонгосон ба зээлээр санхүүжилт авсан компаниудыг тооцоогүй болно. Мөн Монгол, Тимор, Хойд Солонгос, Макао, зэрэг шаардлага хангахгүй орнуудыг хассан. 

Ази Номхон далайн орнуудаас хамгийн амжилттай яваа стартап нь Хятадын Ant Financial Services Group бөгөөд нийт 19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан байна. 

Түүний дараагаар Сингапурын Grab компани 8.1 тэрбум ам.доллар, Өмнөд Солонгосын Coupang компани 3.8 тэрбум ам.доллартой дүйцэхүйц хөрөнгө оруулалтыг татжээ. 

Судалгаанд хамрагдсан 19 компаний зургаа нь Unicorn буюу нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй компани болсон байна: Grab (14.3 тэрбум ам.доллар, Сингапур улс), GO-JEK (10 тэрбум ам.доллар, Индонез), Coupang (9 тэрбум ам.доллар Өмнөд Солонгос), Olacabs (6.2 тэрбум ам.доллар, Энэтхэг улс), Preferred Networks (2 тэрбум ам.доллар, Япон улс), Klook (1 тэрбум ам.доллар, Хонконг). Тус жагсаалтад хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нэг тэрбум ам.доллароос бага хөрөнгө оруулалт авсан компаниуд багтаж байгаа ба Ant Financial Service Group 10 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулалт авсан тул хамааруулаагүй юм. 

Стартап Нийт хөрөнгө оруулалт
(нэг сая ам.доллароор)
Улс
Ant Financial Services Group 19,145 Хятад
Grab 8100 Сингапур
Coupang 3,844 Өмнөд Солонгос
Olacabs 3,408 Энэтхэг
GO-JEK 3,335 Индонез
Klook 521 Хонконг
iFlix 348 Малайз
Campaign Monitor 251 Австрали
Preferred Networks 152 Япон
MoMo

134

Вьетнам

KKBox

118

Тайван

aCommerce

96

Тайланд

Vend

48

Шинэ Зиланд

Zameen

31 

Пакистан

First Circle

29

Филлифин

Shohoz

15 Бангладеш

CloudFactory

10 Балба

Oway

5 Мьянмар

oDoc

1 Шри Ланка 
 

Эх сурвалж: CBinsights  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
551   0
НИЙТЭЛСЭН: Г.Хастулга