Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-10-14

ЮНИТЕЛ группын шинэ салбар Дархан хотод нээлтээ хийлээ

Монгол улсын хүн амын 90 гаруй хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг “Ногоон гэр бүлд тавтай морилно уу” уриатай Юнител групп цоо шинэ салбараа Дархан хотын “Оргил” худалдааны төвд албан ёсоор нээлээ.

Нээлт олон сонирхолтой үйл явдал, урамшуулал, бэлэг, сюрпрайзуудаар дүүрэн байсан бөгөөд залуусын сонсох дуртай “A Sound” хамтлаг ая дуугаа өргөж, “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч “GS” хамтлаг уран бүтээлээрээ бэлэг барьсан юм.   

Шинэ салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн энхий 500 хүнийг гарын бэлгээр урамшуулж, сим карт үнэгүй сэргээхийн зэрэгцээ азтангуудыг тодруулж, өөрөө явагч скуттер, зөөврийн цэнэглэгч, азийн алтан дугаар, ухаалаг гар утас зэргээр мялааж, сугалааны супер бэлэг хамгийн сүүлд гарсан технологийн дэмшилтэт гар утас Samsung Galaxy Note-10 байв.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр зарим зочидтой хэсэгхэн хором ярилцлаа. Тэд Дархан хотод нээлтээ хийж буй Юнител группын шинэ салбар нь зөвхөн Дархан-Уул аймгийн иргэдэд төдийгүй хойд бүсийн аймгууд, тэдгээрийг зорих зорчигчдод үйлчлэх олон улсын зам дагуух томоохон үйлчилгээний цэг болж байна хэмээн санал нэгтэй хэлж байв.

Юнител группын Борлуулалт үйлчилгээ хариуцсан дэд захирал С.Оюунсүрэн:

- Намрын сайхан нарлаг дулаахан амралтын өдрийн мэндийг албан ёсоор Дарханчууддаа хүргэе. Манай Юнител групп нь Дархан хотын хэрэглэгчдэд үүрэн холбоо, гар утас, IP TV гурвалсан үйлчилгээг үндсэн хоёр салбараараа хүргэж ирсэн. Өнөөдрийн хувьд Дархан хотын иргэд, залуучуудын чөлөөт цагийн шинэ үйлчилгээний төв болох “Оргил” худалдааны төвд гурав дахь салбараа нээж байгаадаа баяртай байна.

Шинэ салбараа нээж байна. Энэ нь дан ганц Дарханчуудад төдийгүй хойд бүсэд үйлчилнэ гэсэн алсын хараатай байгаа болов уу?

- Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Дархан-Уул аймаг нь Төвийн бүсийн тулгуур төв гэж явдаг. Улаанбаатарын дараа орох Монгол улсын томоохон хот, төвлөрсөн суурин газар юм. Энэ утгаараа хүн ам нь оргил үедээ 130-140 мянгад хүрдэг. Иргэд ирж амьдардаг, суурьшдаг, мөн аялж, дайран өнгөрдөг том бүс нутаг. Нөгөө талаасаа үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн хөгжил энэ бүс нутагт төвлөрсөн байдгаараа онцлогтой. Мөн нийслэлд ойрхон, зах зээлтэй. Энэ утгаараа ч эдийн засгийн хөгжил, ард иргэдийнх нь боловсрол, иргэдийн хувийн хөгжилдөө зарцуулдаг цаг хугацаа нь ч гэсэн мэдрэмж өндөртэй, ирээдүйтэй зах зээл гэж манай Юнител групп харж байгаа.  

Нэлээн томоохонд тооцогдох салбар нээгдэж байна гэж харж байна. Тэгэхээр шинэ салбарын онцлогийн талаар тодруулахгүй юу?

- Шинэ салбар нээгдсэнээр хэрэглэгчид Юнителийн бүтээгдэхүүн үйлчилгээг яагаад авах ёстой, ямар боломж, урамшууллууд байдаг, юу нь таатай байна гэх зэргээр сонголт хийж, харьцуулахад нь чухал түлхэц болох болов уу. Мөн нөгөө талаар одоо ашиглаж буй бүтээгдэхүүн үйлчилгээг сайн мэдэхгүй, ойлгомжгүй байх, асууж тодруулах, өөрчлөх санал хүсэлт байвал түүнийгээ хүргэхэд ойр болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчиддээ улам ойртож байна. Түүнчлэн орчин цагт хэрэглэгчид улам бүр технологижиж, үйлчилгээг зайнаас авах сонирхол нэмэгдэж байгаа. Тэгвэл зөвхөн үйлчилгээний ажилтнаас үйлчилгээ авахаасаа гадна өөрөө өөртөө үйлчлэх боломжуудыг ч бид энд бий болгож байна. Шуурхай үйлчилгээг үзүүлэх үүднээс аль болох цаас хэрэглэхгүй онлайн орчинд энгийн, ойлгомжтой үйлчилж ажиллана.

Дарханд онцгойлон өгч буй ямар бэлэг байгаа бол?  Шинэ салбар нээгдсэнтэй холбогдуулан хүлээлт байгаа байх л даа...

- Дархан хоттой бид нэлээн ойрхон ажиллах зорилгоор хэрэглэгчидээ таньж, тэдэнд ямар хэрэгцээ байгааг судалсны үндсэн дээр ажлуудаа төлөвлөсөн. Хэрэв та бүхэн санаж байгаа бол энэ оны дөрөвдүгээр сард бид Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн 15 эмчтэй багийг урин авчирч, Дарханчуудад үнэ төлбөргүй эмчийн үзлэг зөвлөгөөг хүргэсэн. Үүнд давтагдсан тоогоор 10.000 гаруй иргэн долоо хоногийн дотор хамрагдаж, үзүүлж оношлуулсан байдаг. Мөн Дархан хотын хүн амын маань дийлэнх нь залуус. “Залуучуудын хот” ч гэдэг. Тиймээс Спортын газартай хамтран ирэх арваннэгдүгээр сард спортын арга хэмжээг зохион байгуулахаар болоод байна. Юнител групп эрүүл зөв амьдралыг дэмжсэн үйл ажиллагаанудыг явуулсаар ирсэн. Ирэх жилээс боловсролын чиглэлээр үйл ажиллагаануудыг үе шаттай явуулахаар судалж байгаа.

Дархан-Уул аймгийн Өмчийн газрын дарга С.Баясгалан:

Дархан-Уул аймагт Юнител группын шинэ салбар нээгдэж байна. Ач холбогдлыг нь та хэрхэн харж байгаа вэ?

- Шинэ салбар нээгдэнэ гэдэг манай аймаг орон нутагт ажлын байр нэмэгдэж, томоохон татвар төлөгч орж ирж байна. Түүнчлэн бизнесийн өрсөлдөөн бий болж, шинэ санаа, шилдэг технологиуд орж ирэх нь Дархан-Уул аймгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Манайд Юнивишний 6500 орчим хэрэглэгч орон сууцны хорооллуудад байдаг. Цаашид бид гэр хорооллын иргэддээ энэхүү үйлчилгээг хүргэх, интернетээр хангах, мөн иж бүрэн камержуулах ажлыг тус компанитай хамтран хийхээр санал солилцож байна. Ажлын хэсэг байгуулж, цаашид нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэх байх. Ер нь энэ ондоо багтаад шийдэл тодорхой болно.

Тус нээлтийн үйл ажиллагаанаас хийсэн фото сурвалжилгыг та бүхэн хүлээн авна уу.

Гэрэл зургийг: С.Төгссаруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1368   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan