Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-10-17

Өнөөдөр “Найрамдлын” Дархан хотын түүхт 59 жилийн ойн өдөр

1961 оны аравдугаар сарын 17-ы өдөр Бурхантын хөндий дэх "Давхарын төмөр замын өртөө" гэх жижигхэн суурин газарт, үйлдвэр нүргэлж, амьдрал буцалсан, орд харш өргөө барилгууд сүндэрлэж, шинжлэх ухаан, боловсрол, технологи хөгжсөн ХАМГИЙН САЙХАН ХОТ болно хэмээх алсын хэтийн ирээдүйг төсөөлөн ДАРХАН хотын суурийг тавьж байв.

Улмаар Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн авъяаслаг, чадварлаг, хийж бүтээх эрмэлзлээр дүүрэн залуус, дэлхийн олон орны \тухайн үеийн ЗХУ-ын 15 холбооны улс, Болгар, Польш, Герман, Чех, Унгар\ мэргэжилтэн залуустай хамтран, буян хурсан БУРХАНТЫН ХӨНДИЙ-г ажил хөдөлмөр, эрч хүч, оюун ухаан, авъяас билэг, итгэл сэтгэлээрээ халгиан, ирээдүйн мөрөөдлөө амилуулахаар бүтээн байгуулж эхэлсэн юм. 

Иймээс Дархан хот “ЗАЛУУСЫН ХОТ”, “НАЙРАМДЛЫН ХОТ” хэмээх эрхэм алдрыг зүүсэн гавъяатай.

Оргүй хоосон газарт орд харш өргөөг сүндэрлүүлж, үлгэрийн мэт аз жаргалтай амьдралыг цогцлоох тэдний мөрөөдөл өнөөдөр амилж, шинэ зууны иргэд та бидэнд хүлээлгэн өгчээ.

Одоо өнөөгийн залуус бид өөрсдийн мөрөөдлийг бичиж, түүнийгээ бүтээх цаг ирсэн... 

Манай Гэрэл зурагчин Х.ГАНБАТ-ын өнөөгийн Дархан хотын өнгө төрхийг харуулсан фото сурвалжилгыг хүлээн авна уу.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.80.210.62)
    Хамгийн сайхан хот. Бас амьдрах хамгийн таатай орчин.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Дарханы уугуул (66.181.161.53)
    Хамгийн сайхан хот
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
2175   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan