Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2021-01-25

АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ДОЛООН ПОДКАСТ

Шинээр ажил хайж, орно гэдэг тийм ч амархан бүтээд байдаг зүйл биш. Мэдээж хэрэг цаг хугацаа, тэвчээр их шаарддаг тул зарим хүмүүст шантрах тохиолдол гардаг. Харин тэр үед таныг урмаар тэтгэж, хэрэгтэй зөвлөгөөг өгөх 7 гадаад подкастыг танд санал болгоё. 

Нэр дээр дарж подкастууд уруу орно уу.

Career Cloud Podcast

Justin Dux хэмээх залуугийн хөтлөн явуулдаг тус подкаст нь ажил дээрээ хэрхэн үр бүтээлтэй байх, ажилд орохдоо юун дээр анхаарах зэрэг зүйлсийг заадаг билээ. Мөн тэрээр байгууллагын хүний нөөцийн ажилтнууд, мэргэжтнүүдийгурьж авчран ярилцдаг байна. 

Find Your Dream Job

Байгууллагын хүний нөөцийн ажилтнууд ямар хүлээлттэй байдаг тухай мэдээллийг сонсогчдодоо өгөхөөс гадна, мэргэжил бүрийн онцлогт тохирсон ажлын арга байрлал, хиймэл оюун ухаан хөгжсөнөөр хүмүүсийн ажлын орчин дохь нөлөөлөл зэрэг сонирхолтой сэдвээр ярилцлага хийдэг подкаст билээ. 

Pivot with Jenny Blake

Хүн бүр ажил дээрээ ижил төстэй асуудлуудтай тулгарч байдаг. Тэгвэл Pivot with Jenny Blake подкаст нь танд хүндрэлээс хэрхэн гарах арга замыг зааж, ажиллах урам зориг өгөх юм. 

Career-Talk: Learn-Grow-Thrive

Долоо хоног бүр шинэ дугаарыг сонсогчдодоо хүргэдэг Career-Talk: Learn-Grow-Thrive нь ажил хайж буй танд хаанаас эхэлж хайх, ярилцлагадаа хэрхэн бэлдэх тухай шинэлэг зөвлөгөөнүүдийг сонсогчдодоо хүргэдэг билээ.

Hello Monday with Jessi Hempel

Linkedin-ийн ахлах редактор Jessi Hempel ажил хайж буй хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа, хэрхэн засах тухай зөвлөгөөг өгдөг юм. Мөн түүний подкаст Elizabeth Gilbert, Seth Meyers зэрэг алдартнуудтай ярилцаж, тэдгээр хүмүүс ажлын гараагаа эхлүүлж байхад тулгарсан хүндрэлүүд тэдгээрийг хэрхэн давж гарсан тухай ярилцдаг аж. 

The Goal Digger Podcast

Өөрийн хичээл, зүтгэлээр саятан болсон Jenna Kutcher, долоо хоног бүр хүмүүст ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, цахим орчныг үр бүтээлттэйгээр ашиглах, мөрөөдлийн ажилдаа орох зэрэг зөвлөмжүүдийг подкастаараа өгдөг билээ. 

Career Tools

Тус подкаст нь хүмүүсийн тогтсон кареераа хэрхэн ахих тухай заавар зөвлөгөөг өгдөг бөгөөд түүний тулд хүлээх эрсдэл, үүсэх боломжийг тайлбарлан зөвлөдөг юм.

Эх сурвалж: Inc

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
855   0
НИЙТЭЛСЭН: Г.Хастулга