Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-10-29

"ОД" цогцолбор сургууль охидын эрхийг зөрчиж байна гэжээ

Жендэрийн шударга ёс, охид, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө ажилладаг, охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв ТББ, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-уудаас Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургууль “охидын үзлэг”-ийг охидын өөрсдийн болон эцэг, эхийнх нь тодорхой зөвшөөрөлгүй, албадсан байдлаар явуулж, охидын бие махбодь, бэлгийн халдашгүй байдалд халдах гэж байгааг эсэргүүцжээ. 

ТУС АЛБАН ТООТЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЕ...

"Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын Эрхийг Хамгаалах Өдөр болгон тунхагласан. Энэ өдөр НҮБ-д нэгдэн орсон улс орнуудын засгийн газар, төрийн ба төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд болон иргэд, олон нийтийг охидын эрхийг зөрчихгүй байх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, охидын эрхийг хангаж, хамгаалах үйлсэд нэгдэж ажиллахыг уриалсан билээ.

ОХИДЫН ЭРХ гэдэг бол хүний эрх бөгөөд 18 хүртэлх насны охидод шууд болон шууд бусаар хамаатай хүний бүх эрхийг хамааруулж ойлгоно. Дэлхийн улс орнууд охидын хүсэл зоригийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л хүний эрхийн зөрчлүүд, тухайлбал охидыг хүчээр гэрлүүлэх, охидын бэлэг эрхтнийг зэрэмдэглэх, охидыг онгон эсэхийг хүчээр үзэж шалгах зэрэг охидын эрхэд ноцтойгоор халдаж буй үйлдлүүдийг таслан зогсоохын төлөө нэгдэж ажиллаж байгаа энэ үед манай улс охидын үзлэг явуулах нэрийдлээр охидын эрхийн талбарт ахиц биш ухралт хийж байгаад харамсаж байна.

Уламжлалт нэршлээр “Охидын үзлэг” буюу бэлгийн харьцаанд орсон эсэхийг шалгах үзлэг нь охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийн ноцтой зөрчил, ялгаварлан гадуурхалтын илэрхийлэл бөгөөд шинжлэх ухаанч бус, бэлгийн харилцаанд орсон эсэхийг бүрэн тодорхойлох боломжгүй, эмнэлгийн ач холбогдолгүй, урт, удаан хугацааны эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сөрөг үр дагавартай хэмээн дэлхий нийтээр, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын газар, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг газруудаас эрс буруушаадаг үзэгдэл юм. Гэвч энэ нь Монгол улсад ЕБС-иар дамжуулан явагдсаар байгаад тун харамсалтай байна.

Бидний судалснаар тус үзлэг нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан тодорхой хэн нэгэнд ийм эрх олгосон үндэслэлгүй, нарийвчилсан зохицуулалтгүй байна. Харин тус үзлэг нь Монгол улсын Үндсэн хуулийн “Монгол улсын иргэнийг ... нас, хүйсээр ялгаварлан гадуурхаж үл болно” (14.2); “... хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” (16.13); “... хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”; “... эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” (16.6); “гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” (16.11) зэрэг заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан “Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй” (7.3.); “хүүхэд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох эрхтэй” (8.1.2.); “хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх нь энэ хуулийн үндсэн зарчим болох” (4.1.1.); “хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” (7.1.) зэрэг хүүхдийн онцгой эрхүүдийг мөн хөндөж, зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн энэхүү “Охидын үзлэг” буюу бэлгийн харьцаанд орсон эсэхийг шалгах үзлэг нь шинжлэх ухаанч бус, бэлгийн харилцаанд орсон эсэхийг бүрэн тодорхойлох боломжгүй, бэлгийн замын халдварт өвчнийг шууд оношлох боломжгүй, цаашид охидод сэтгэл зүйн, бие махбодын хувьд удаан хугацааны эрүүл мэндийн сөрөг үр дагавартай учир Монгол Улсын нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаглал", “Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах тухай Олон улсын конвенц”, “Хүүхдийн эрхийн конвенц”-уудад тусгаж хамгаалсан охид, эмэгтэйчүүд халдашгүй дархан байх эрх, бие махбодийн хувьд халдашгүй байх эрх, эрүүл мэндийн дээд зэргийн чанартай үйлчилгээ авах эрх, амьд явах эрх болон цаашилбал тамлан зовоох, хүнлэг бусаар харьцах, хэрцгийлэл доромжлолоос ангид байх зэрэг эрхүүдийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна.

Бидний зүгээс энэхүү асуудлаар мөн Хүний эрхийн үндэсний комисс, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Засгийн газрын харьяа Жендэрийн Үндэсний хороо болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандаж өргөдөл гарган хүний, хүүхдийн эрхийн зөрчил мөн болохыг тогтоож, сургуулийн орчинд, олноор нь албадан, өөрсдийн болон эцэг эхийн тодорхой мэдээлэлтэй зөвшөөрөлгүйгээр “охидын үзлэг” явуулахыг хориглох талаар ажиллаж байна.
Иймд Та бүхнийг охидод ээлтэй, хүүхдийн эрхийг хамгаалагч сургууль байж, сургуулийн орчин дахь тус үйлдлийг таслан зогсоох, хууль ёсоор тодорхой шийдэгдэх хүртэл зогсоож өгөхийг хүсэж байна" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Irgen Zulaa (202.9.44.124)
    Sain uu bi 3 ohintoi odor bvr ohidoo ersdeld orchihwii gej aij ywdag buruu hvmuusiin erhend orood etheg ehdee helehgvi asuudald orchih wii gej tiimees ohidiig vzlegt hamruulah ni zow gej bodoj bna eej aawdaa helj chadahgvi asuudal zondoo bdag bid nar hvvhdvvdiinhee vgiig sonsdog uu er ni howor bh daa asuudalaa hoish tawisaar bgaad ohidoo aldaw ydaj meregjliin hvmvvs ni zowolgoo ogch baih heregtei
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Irgen (202.9.44.124)
    Yaagaad ohidoo bolzoshgvi eresdlees hamgaalj bolohgvi gej harin hiilgwel sain ym bish vv odoonii niigem ayultai bolson ved harin ch sain im bish vv
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.106.137)
    Сайн уу Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуульд ямар ч охидын үзлэг хийгдээгүй яагаад ийм худлаа мэдээлэл тавьж албан байгуулгийн нэр хүндэд халдаад байгаа юм.Үнэн зөвийн олж байж албан хүсэлт гаргаач
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
    • иргэн(124.158.107.106)
      Хийх гэж байгааг болиулы гэж байнашд юмаа уншаач
      2019 оны 10 сарын 30
  • иргэн (202.126.88.44)
    одооны охидуудыг үзэх хэрэгтэй дохтой ч юм билүү дархны охидууд замбараагүй дээр үед бид нар үзүүлээл болдог л байлаа
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • zochin (202.9.44.24)
    19 r surguuli deer ohiduudiig uzlegt oruulsan bsan
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
2597   6
НИЙТЭЛСЭН: MyDarkhan