Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-10-30

MyDarkhan.mn сайт “REAL LIVES” арга хэмжээнийхээ талаар...

MyDarkhan.MN сайтад нийтлэгдсэн ярилцлагын зочид өөрсдийн амьдралын бодит түүхийг "амьдаараа" хуваалцаж, та бүгдтэй халуун яриа өрнүүлэх өдөр ойртсоор.

- ЭНЭ БАЙДАГ Л НЭГ ЭВЕНТ БИШ, ХАРИН ТАНЫ ХУВЬД АЛЬ ЭРТ ЭЧНЭЭ ТАНИЛ БОЛСОН  ХЭН НЭГЭНТЭЙ АМЬДААР УУЛЗАХ БОЛОМЖ...

- ТЭГТЛЭЭ СЭТГЭЛ ДОГДЛОН УНШСАН ЯРИЛЦЛАГЫН ЗОЧНООС ТАНЫ АСУУХЫГ ХҮССЭН, ХАМГИЙН ЧУХАЛ АСУУЛТЫГ БИД ТАВИАГҮЙ Ч БАЙЖ МЭДНЭ. ТЭГВЭЛ ТА REAL LIVES –Г ЗААВАЛ ЗОРИН ОЧИЖ, ТЭРХҮҮ АСУУЛТАА ТАВИАРАА...

- БАС ХАМТДАА ЗУРГАА ДАРУУЛЖ, ӨӨРИЙН STORY-доо ХАДГАЛАН, НЭГЭН ОРОЙГ СОНИРХОЛТОЙ ТҮҮХ СОНСОН, НАЙЗ НӨХДИЙН ХАМТ ҮР ДҮНТЭЙ, ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ...

- “MYDARKHAN.mn – д НИЙТЛЭГДСЭН ТҮҮХ БҮРИЙН ЦААНА ЗОЧДЫН МААНЬ АЛДАА, ОНОО, УНАЛТ, УХААРАЛ БИЙ. ГЭХДЭЭ БИД БҮТЭЛГҮЙТЭЛ, ЯЛАГДЛЫН ШИНЖЭЭЧИД БИШ БОЛОХООР ТЭР ТҮҮХ БИДЭНД ЮУ ӨГҮҮЛЖ БУЙГ ХАМТДАА ЯРИЛЦЪЯ ГЭСЭН ЮМ...

- БАС МАГАДГҮЙ САЙТАД ДЭЛГЭЭГҮЙ ӨӨР НУУЦ ЗОЧДОД МААНЬ БАЙЖ Ч МЭДНЭ. ТЭГВЭЛ ХАМТДАА ТЭДНИЙ ЧИН СЭТГЭЛИЙН ЯРИАГ СОНСЪЁ...

 - "ЖИНХЭНЭ" БААТРУУДЫН, ЖИНХЭНЭ ТҮҮХЭЭС ХҮССЭНЭЭ АСУУГААРАЙ. ТЭР ҮДЭШ ТА УХААРАЛ СУРГАМЖ, ЧИМХ ИНЭЭД, ШИНЭ ТАНИЛУУДТАЙ БОЛООД ГАРНА...

- НЭМЖ ХЭЛЭХЭД, ЭНЭ ЯМАР Ч УЛС ТӨРИЙН АГУУЛГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА БИШ ЭЭ. ИНГЭЖ АСУУХ ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА БОЛОХООР ЗОРИУД ЭНД ДУРЬДЛАА. ЗӨВХӨН “ЖИНХЭНЭ” ЗОЧИД ЖИНХЭНЭ ТҮҮХЭЭ “АМЬДААРАА” ЯРИХ “ХАЛУУХАН” ҮДЭШ ЮМ...

За, ингээд манайхан дараах холбоосоор бүртгүүлээд байгаарай.

https://www.facebook.com/events/1653511391440806/

Дашрамд дурьдахад бид нөхөрсөг орчинг бүрдүүлэхээр зорьж, заалны зохион байгуулалтаа ч тэгж тооцож байгаа болохоор суудлын тоо хязгаартай юм шүү.

ХАМТРАГЧ “БУУДАЙ” РЕСТОРАНЫ ХАМТ ОЛОН МААНЬ Ч ТАНЫ ТАВ ТУХЫН ТӨЛӨӨ, ХАМГИЙН САЙХАН СЭТГЭЛЭЭ ДЭЛГЭН ХҮЛЭЭЖ БАЙНА.

Хамдтаа 11 дүгээр сарын 15-ны Баасан гарагийн 19.00 цагт болзоот “Буудай” ресторандаа уулзацгаая.

Тун удахгүй бид энэ удаагийн эвентийн онцлох зочдоо танилцуулах болно. Дандаа таны таньдаг хүмүүс байгаа...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
734   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan