Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-04-02

Дэлхийн шилдэг гэрэл зураг: "ДЭЭД"

     Хоёр, дөрөв, тав түүнээс ч олон давхар барилга сүндэрлэнэ. Барилгуудын цонх бүгд харанхуй. Гэхдээ дунд нь  цор ганц зүйл гэрэлтэх аж. Энэ бол дэлхийн ганцаардмал, хаагдмал улс гэгддэг Хойд Солонгосын зургаан жилийн өмнөх дүр төрх. Тэрхүү олноо өргөгдөн гэрэлтэх зүйл бол тус улсыг үндэслэгч Ким Ир Сений хөрөг зураг ажээ. Энэ агшныг 2011 оны аравдугаар сарын 5-ны өдөр “Ройтерс” агентлагийн гэрэл зурагчин Дамир Саголж дурандаа буулгасан байна. 

    Тэрбээр  Босни ба Херцеговина улсын нийслэл Сараево хотод 1971 онд төрж, 1997 оноос Ройтерс агентлагийн гэрэл зурагчнаар ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Ойрхи Дорнод, Америк, Балканы орнууд, Хойд Солонгос зэрэг улс гүрнүүдэд ажиллаж, алдартай цуврал зургуудаа авч байв. Харин  бидний өнөөдөр сонирхуулж буй эл зураг 2012 оны дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “World press photo” наадмын өдөр тутмын амьдрал төрөлд тэргүүн байр эзэлсэн юм.

    Ким Ир Сен агсан цэл залуу 33 насандаа Хойд Солонгосын "удирдагч" болсон бөгөөд 1994 онд 82 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ төрийн эрх барьсан юм. Энэ үзүүлэлтээрээ нэгэн төрлийн дээд амжилт тогтоодог.  Сталинаас 40 жил, Мао Зе Дунаас 20 жил илүү насалж, Өмнөд Солонгосын зургаан ерөнхийлөгч, АНУ-ын есөн ерөнхийлөгч, Японы 21 ерөнхий сайдыг элээжээ.

Эх сурвалж: mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
463   0
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг