Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2019-11-13

ХАЧИН АМЬТАН ЮУ БАЙСАН БЭ?

Сүүлийн хэдэн өдөр “Хятадууд генийн өөрчлөлтөнд оруулсан үхэр гахайн эрлийзийг гарган, махыг нь ОХУ-д хиамны үйлдвэрт их хэмжээгээр нийлүүлж байна. Үүнийг хүнсэнд хэрэглэвэл хүний гений санг өөрчлөх аюултай” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж, маш олон хандалт, сэтгэгдлүүдийг цуглуулж байна. 

Бид тус мэдээллийг үнэн, бодитой эсэхэд FACT CHECK хийлээ.

Нийгмийн сүлжээн дэх энэхүү зураг нь нэгэн видеоны хэсэг бөгөөд youtube хуудаснаа  ч мөн маш олон хандалт, сэтгэгдлүүдийг цуглуулсан байна. 

Дүрс бичлэгийг анхааралтай үзэхэд бичлэг хийгдсэн газарт Jewitt Beltex гэх баннер харагдана.

Энэ үгээр хайлт хийхэд асуудлыг илүү тодорхой болгож байна. Тухайлбал BELTEX CRACKERS FEMALE SALE сурталчилгааны баннер бүхий тус видеог 2017 оны арванхоёрдугаар сард Их Британид болсон хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн үеэр авсан бөгөөд генийн өөрчлөлттэй гэгдээд байгаа энэхүү хонь нь Beltex үүлдрийн хонь юм байна.

Улмаар JEWITT BELTEX үүлдрийн хонины талаарх мэдээллийг мэргэжлийн сайтаас авахад энэ нь Бельги улсын Тексель үүлдрийн богино үст махны чиглэлийн хонины нэгэн төрөл бөгөөд “Агро портал сайтад уг үүлдэр нь дэлхийн хамгийн алдартай арван үүлдрийн нэг хэмээн бичжээ.

Дүгнэн үзвэл нийгмийн сүлжээнд мутацид орсон амьтан хэмээн махыг нь идэхээс сэрэмжлүүлээд буй тус мэдээлэл нь худал бөгөөд үнэн хэрэгтээ энэхүү амьтан нь 1980 аад онд махны зориулалттай бий болгосон Beltex үүлдрийн хонь бөгөөд Эртний Ромын эзэнт гүрний үеээс хойш мэдэх Texel үүлдрийн хониноос гаралтай юм байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.161)
    MyDarkhan бол агааргүй газар агаар оруулж буй Дарханы ганц шударга, хүчтэй сайт болж байна. Төрийн эрх мэдэлтэй хүмүүсийг хайцаалж дэмждэг Дарханы сэтгүүлч сэтэртнүүд одоо хүчгүйдэж буй
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
1008   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan