Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-11-12

Ерөнхий сайд иргэн Б.Болороогийн шаардлагуудыг хүлээн авлаа

Иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан. Нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд тэрбээр Сүхбаатарын талбайд 12 дахь өдрөө суулт зарлаж, энэ хугацаанд ямар ч албан тушаалтан ирж уулзаагүй, үл тоомсорлосон байдалтай байгаа тул энэ сарын 14-ы өдрөөс тэмцлийн дараагийн шатанд хүрч, өсгөлөн зарлана хэмээн өчигдөр орой гарсан "Цензургүй ярилцлага" нэвтрүүлэг оролцохдоо мэдэгдэж байв.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая өөрийн биеэр Сүхбаатарын талбайд ирж, Б.Болороотой уулзжээ.

Ерөнхий сайд түүний тавьж байгаа гурван шаардлагыг хүлээн авч, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг өгсөн байгаа талаараа дуулгалаа. Мөн шаардлагыг нь хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн учраас Б.Болороо Сүхбаатарын талбайд зарласан тэмцлээ зогсоосон байна. 

Хэргийг дахин сануулахад, иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад өнгөрөгч зургадугаар сард амь насаа зуурдаар алдсан. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, ажил үүргээ гүйцэтгэх үедээ согтуу байсан хэмээн үзэж хэргийг хаажээ. Гэвч Шүүх эмнэлгийн энэхүү дүгнэлтийг иргэн Б.Болороо хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ талаараа болон түүнд хамаарах тодорхой баримтуудыг өчигдөр орой гарсан Цензургүй яриа" нэвтрүүлгээр үеэр олон нийтэд үзүүлсэн юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
464   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan